Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо байрлах, дэлхийн хамгийн өндөр барилга Бурж Халифа цамхагийн 152 давхарт дэлхийн хамгийн өндөрт байрлах ресторан нээлтээ хийжээ. Энэ нь газраас 575 метрийн өндөрт байрлаж байна гэсэн үг юм. Рестораны нэрийг хараахан өгч амжаагүй ч алдарт Жиоржиа Арманигийн эзэмшдэг “Армани” зочид буудал үйл ажиллагааг нь хариуцан явуулж байгаа аж. “Армани” зочид буудал нь мөн Бурж Халифа цамхагийн 11 давхарт байрладаг байна.
Энэхүү ресторанд зочилсноор амьд хөгжмийн хэмнэлд Дубай хотыг тольдон хооллож, нар шингэхийг харан хундага дарс шимэх боломжтой. Мөн дотор хооллохоос гадна тагтан дээр тусгайлан зассан ширээнд тухлах ч боломжтой аж.
Уг рестораныг нээгдэхээс өмнө дэлхийн хамгийн өндөрт байрлах ресторан Бурж Халифагийн 122 давхарт байрлах “At.Mosphere” ресторан байжээ. “At.Mosphere” ресторан нь газраас 442 метрийн өндөрт байрладаг байна.
Эх сурвалж: Khaleej Times
Холбоотой мэдээ