“Монголын цагаан сар Капитол хилл-д” арга хэмжээг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

“Монголын цагаан сар Капитол хилл-д” арга хэмжээг зохион байгуулав

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, АНУ-ын Конгресс дахь Монголын бүлэг хамтран “Монголын Цагаан сар Капитол Хилл-д” арга хэмжээг 2019 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Конгрессын байранд зохион байгуулав.

Анх удаа зохион байгуулж буй уг арга хэмжээнд Цагаан ордон, Конгресс, Төрийн Департамент, Батлан хамгаалах яам, Худалдааны яамны төлөөлөл болон Монголыг дэмжиж хамтран ажилладаг 200 гаруй хүн оролцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, “Намуун хүүхдийн сан”-гийн тэргүүн Б.Намуун, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Ёохо нар үг хэлэв.

Цаашид жил бүрийн Цагаан сараар уламжлал болгон зохион байгуулах энэхүү хүлээн авалт нь АНУ-ын Конгресст Монгол Улсыг сурталчлах, ингэснээрээ Конгрессоор хэлэлцэхээр төлөвлөж буй “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийг батлуулахад тус нэмэр болох ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж