Жүжигчин Д.Ганцэцэг эрх зүйч болжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

Жүжигчин Д.Ганцэцэг эрх зүйч болжээ

Сэргэлэн адтай, алаг нүдэн жүжигчин Д.Ганцэцэг бүсгүйг хүмүүс “Жинжиймаа”, “Надаар тоглосон хайр”, "Бооцоо" зэрэг тайз, дэлгэцийн бүтээлд тоглосон дүрээр нь андахгүй. "Алтан гадас" одонт жүжигчин Д.Ганцэцэг өнөөдөр /2019.02.13/ Отгонтэнгэр их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, ромбо дипломоо гардан авчээ.

Тэрбээр Улсын драмын эрдмийн театраас гарч “Хувьсал” продакшнаар “овоглох” болсон билээ. Гэвч сүүлийн үед жүжигчин бүсгүй залуу жүжигчин А.Ганчимэгтэй хамтран шинэ уран бүтээлийн ажилд ороод байгаагаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэн нь олны анхаарлыг татаад байна. Учир нь “Хувьсал” продакшны найруулагч, Монгол Улсын гавьяат жүжигчин  У.Уранцэцэг дэлгэцийн дараагийн бүтээлдээ жүжигчин О.Дөлгөөнийг сонгосон нь жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарыг продакшнаасаа өрх тусгаарласан болохыг харууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж