ЭСЯ Канад улсын Амбан захирагчийн зохион байгуулсан Өвлийн баярт оролцов

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

ЭСЯ Канад улсын Амбан захирагчийн зохион байгуулсан Өвлийн баярт оролцов

Канад Улсын Амбан захирагчийн ордон, өргөө байрлах цэцэрлэгт хүрээлэнд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Өвлийн баярын арга хэмжээнд Элчин сайдын яам амжилттай оролцлоо.

Амбан захирагч Жюли Пает Өвлийн баярын нээлтийн үеэр Оттава дахь дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг хүлээн авч уулзахад Элчин сайд Я.Ариунболд Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн мэндчилгээ захидлыг Амбан захирагчид гардуулж өгсөнд тэрбээр талархан хүлээж авлаа.

Арга хэмжээний үеэр Элчин сайдын яам Монгол орныхоо өвлийн аялал жуулчлал, цагаан сар, өвлийн спортын үйл ажиллагааны талаар танилцуулсан гэрэл зургийн цомог, ноолууран бүтээгдэхүүний танилцуулга, үзэсгэлэн гаргаж арга хэмжээг сонирхохоор ирсэн хүмүүст халуун бууз, кофегоор үйлчлэн Монгол орны соёл, зан заншлыг сурталчлав.

Амбан захирагч өөрөө болон Канад Улсын Гадаад хэргийн яамны Ёслолын дарга Элчин сайдын яамны асарт зочилж, Өвлийн баярт оролцсонд талархал илэрхийлэв.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж