хүн” ажил хэрэгч хүмүүст зориулсан өглөөний уулзалт 2010.02.25-ны өглөө
07- 08.30 цагт “Бишрэлт” зочид буудалд гурав дахь удаагаа амжилттай
боллоо.Уулзалтанд МУГЖ Д.Сосорбарам “Өөрийгөө мэдэхүй” сэдвээр илтгэл
тавьлаа. Мөн олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтаж эх хүн, эмэгтэй
хүний тухай өөрийн бодол сэтгэгдлээс хуваалцсан ба хүн бүхний мэдэх
хэрнээ хэрэгжүүлж чаддаггүй жам ёсны хуулийн тухай зарим сургамжтай
асуудлыг хөндөж ярьсан юм. Илтгэлийн дараа оролцогчдод зоиулсан
хэлэлцүүлэг их сонирхолтой өрнүүн болсны дээр дараагийн уулзалт хүртэл
мөрдлөг болгох 14 хоногийн уриалга гаргаснаар үйл ажиллагаа амжилттай
өндөрлөлөө.
Уузалтанд оролцсон хүмүүс сэтгэл хангалуун байсан ба үзэл бодлоо
хуваалцах үед бүгдээрээ их догдолж талархсан байдал илэрхий байсан
бөгөөд дахиад ирэх тухай ам өрсөн ярьж байлаа. Хоорондоо ч танилцаж
амжсан чухал агшин байлаа.
“Монголжигоо” ТББ-ын захирал
н.Мөнхдэлгэр: “Би сайхан гэдэг үийг их шүтдэг, биширдэг хүн. Сайхан
гэсэн тодотголтой холбоотой бүхэн гэрэл гэгээ цацруулдаг гэж боддог.
Сайхан дурсамж бүхэн намайг хөтөлж явдаг. Сайхан гэдэг ойлголтыг тэгш
дүүрэн олгосон ээж аавдаа баярладаг. Өнөөдрийн энэ ажил хэрэгч уулзалт
их сайхан болж байна. Энэ сайхан тэмүүллийг бий болгосон “Монгол
тэмүүлэл” ТББ-ын үйл ажиллагаатай өөрийнхөө байгууллагын ажлыг холбон,
хамтарч ажиллах хүсэл тэмүүлэлтэй байна. Хүн бүхэн мэддэг, чаддаг
ажилдаа эзэн байхын зэрэгцээ бусдад тустай, нийтэд хүртээмжтэй ажилд
тэмүүлэх нь хамгийн чухал юм. Тийм хүмүүс энд цугласан гэж ойлгож
байна” гэж ярьсан юм.
“Монсудар” хэвлэлийн газрын Сэтгүүлч
н.Төгсжаргал: “Элэгний Шагдарсүрэн гуай шөнө 2 цагт унтаад өглөө 4 цагт
босдог. Тэр хүнээс их зүйлийг сурч мэдсэн. Бар цагт босохгүй бол бүтэн
өдрийн ажил цалгардана. Бага насандаа эрдэм сурахгүй бол насны явдал
цалгардана гэсэн үгийг сонсож амжаагүй хүмүүсийг сонсож бусдадаа
дамжуулаасай гэж бодож байна” хэмэн сэтгэгдлээ хуваалцлаа.
Энэ
удаагийн уулзалтанд нийслэлийн ЗДТГ-ийн хэрэгжүүлэгч агентлег барилга,
хот байгуулалт төлөвлөлтийн газар, нийслэлийн 93, 57-р ЕБС, Олон Улсын
боловсрол сан, “Монголжингоо” ТББ, “Амьдрахуй ухааны алтан дөл” ТББ,
“Монхорус Интэрнэшнл”ХХК, “Буйлс трейд” ХХК, Дэлхийн Энхтайвны төлөөх
залуучуудын Монголын холбоо, Цаг төр сэтгүүл, Монголын оюутны холбоо,
Шинэ Монгол сургууль, Орчлон сургууль, Хан хөвгүүд компани зэрэг
байгууллагуудын төлөөлөл нийт 22 хүн оролцлоо.
Дараагийн “Эртэч
монгол хүн” өглөөний ажил хэрэгч уулзалт 14 хоногийн дараа буюу
2010.03.11-ний Пүрэв гарагт өглөө 07.00 цагт Бишрэлт зочид буудалд
болно.