Хөгжлийн бэрхшээлтэй барби худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй барби худалдаанд гарна

“Mattel” компани 2017 онд анх удаа гивлүүртэй барби хүүхэлдэйгээ танилцуулж байсан бол цаашдаа ижил хүйстний гэр бүлийн сэт тоглоом гаргахаар төлөвлөж байгаа ажээ.

Хөгжлийн бэрхшээлтэй барби худалдаанд гарна

АНУ-ын хүүхдийн тоглоом үйлдвэрлэгч “Mattel” компани энэ оны зургадугаар сард барби хүүхэлдэйн шинэ төрөл болох хөгжлийн бэрхшээлтэй барби худалдаанд гаргах болсноо зарлажээ. Энэхүү шинэ төслийн хүрээнд тэргэнцэртэй, хиймэл хөлтэй барби хүүхэлдэй гаргахаар болсон байна.

Барби хүүхэлдэйн цувралд энэ төрөл нэмэгдсэнээр хүүхдүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгох, гадуурхах үзлийг бууруулах, тэдэнтэй бусдын адил ярьж, тоглож болдгийг ойлгуулах, хүн бүрт өөрийн гэсэн гоо сайхан байдаг гэдгийг ухуулан таниулах зорилготой гэж “Mattes” компаниас тайлбарлажээ.

Хиймэл хөлтэй хүүхэлдэйг бүтээхэд 13 настай, зүүн гаргүй Жордан Ривс охинтой хамтарч байгаа бол хүүхэлдэйн тэргэнцрийн загварыг гаргахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэргэнцрийн тусгай мэргэжилтэнтэй хамтарч ажиллаж байгаа аж.

Мөн тэргэнцэртэй хүүхэлдэй нь барби тоглоомын хамгийн хүлээлттэй байсан хувилбар юм байна.

“Mattel” компани 2017 онд анх удаа гивлүүртэй барби хүүхэлдэйгээ танилцуулж байсан бол цаашдаа ижил хүйстний гэр бүлийн сэт тоглоом гаргахаар төлөвлөж байгаа ажээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж