М.Горбачев: Пуужин устгах гэрээг цуцлах нь дэлхийд аюул учруулна

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

М.Горбачев: Пуужин устгах гэрээг цуцлах нь дэлхийд аюул учруулна

М.Горбачев: Пуужин устгах гэрээг цуцлах нь дэлхийд аюул учруулна

ЗХУ-ын Ерөнхийлөгч асан Михаил Горбачев болон АНУ-ын Ерөнхийлөгч асан Рональд Рейган нарын 1988 онд үзэглэсэн “Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах гэрээ”-нээс АНУ албан ёсоор гарна гэдгээ мэдэгдээд байгаа билээ. АНУ уг гэрээнээс гарвал ОХУ ч мөн адил хариу барина гэдгээ илэрхийлсэн.

Ингэснээр уг гэрээ хүчингүй болох бөгөөд энэ бүхэн дэлхий нийтийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулж, эмх замбараагүй байдал үүсч, улс орнуудын улс төрийн бодлогыг таамаглахад хэцүү болно гэж ЗХУ-ын Ерөнхийлөгч асан Михайл Горбачев үзжээ.

Тэрбээр “Пуужин устгах гэрээнээс АНУ гарснаар дэлхий нийт ялангуяа АНУ илүү их хохирол амсана. Хоёр орны улстөрчид энэ асуудлыг маш нухацтай авч хэлэлцэн, зэвсэглэлийн шинэ өрсөлдөөн эхлүүлэхгүй байх талаас нь шийдвэрлэх хэрэгтэй байна” хэмээн дурдсан байна.

Эх сурвалж: SPUTNIK NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж