Гадаадын иргэн, харьяатын газраас АНУ-д төвтэй “Жи Эс Эм” /GSM/ ТББ-ын төлөөлөгчийн газрын зөвшөөрлийг цуцалжээ. Тус төлөөлөгчийн газрыг зөвшөөрлын дагуу зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа явуулаагүй, христийн шашныг нийтэд сурталчилж, санхүүжүүлсэн гэж үндэслэлээр Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2019 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн А/57 тушаалаар үйл ажилллагаа эрхлэх зөвшөөрлийг нь хүчингүй болгосон байна.
Эх сурвалж: ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР