225 сая төгрөгийн "Супер азтан"-д батламж гардуулахгүй

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

225 сая төгрөгийн "Супер азтан"-д батламж гардуулахгүй

225 сая төгрөгийн "Супер азтан"-д батламж гардуулахгүй

НӨАТ-ын урамшууллын 2018 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирол "Боловсрол" телевизээр нэгдүгээр сарын 20-нд орон даяар шууд цацагдаж, супер азтан буюу 225 сая төгрөгийн азтан тодорсон билээ.

Супер азтанаар өндөр настан тодорсон бөгөөд азтаны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг албаныхан хэлж байгаа юм. Энэ удаа 225 сая төгрөгийн азтан мөнгө, батламжаа хэзээ гардан талаар Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн төв" улсын үйлдвэрийн газрын Олон нийттэй харилцах албаны менежер С.Чулуунхүүгээс тодрууллаа. Тэрбээр “Супер азтанаар тодорсон өндөр настанд батламж гардуулахгүй. Дараагийн тохирол энэ сарын 17-нд болно. Цагаан сарын баярын амралтын өдрүүд таарч, батламж гардуулах үйл ажиллагааг зохион байгуулахаа больсон” гэв.

Сануулахад, 2018 оны арванхоёрдугаар сарын тохирлын азтанаар 63030046  сугалааны дугаартай 225 сая төгрөгийн супер азтан тодорсон билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж