Ноён “ногоон”-ы төгрөгтэй харьцах ханш сүүлийн хэдэн сарын турш тасралтгүй чангарч, өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 2631 төгрөгтэй тэнцлээ.
Монголбанкнаас ам.долларын өсөлтийн талаар "Дан ганц манай улсын асуудал биш болсон. Дэлхий даяар ханш өсөж байна. 174 оронд судалгаа хийж үзэхэд 142 улсад ханшийн өсөлт гарсан. Мөн том гүрнүүдийн хоорондох худалдааны маргаан ам.долларын өсөлтөд нөлөөлж байна. Бид боломжоороо интервенц хийж байгаа" гэсэн тайлбар хэлдэг.
Долларын ханш цаашдаа ч өссөөр байвал эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг эдийн засагчид сануулж буй. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар төгрөг үнэгүйдвэл дотоодын болон импортын бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, үйлдвэрлэгчдээр үл зогсон иргэдийн амьдралд хүндээр тусах юм.
Э.ЖОНОН