ПСЖ болон Рома клубууд эхний ялалтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

ПСЖ болон Рома клубууд эхний ялалтаа авлаа

ПСЖ болон Рома клубууд эхний ялалтаа авлаа

Аваргуудын лигийн хасагдах шатны шөвгийн 16-гийн тоглолтууд урьд шөнө эхэллээ. Манчестер Юнайтед клуб талбайдаа Францын аварга ПСЖ клубыг хүлээн авч тоглосон ч 2-0 харьцаатай хожигдлоо. Ингэснээр Манчестер Юнайтед Норвеги дасгалжуулагч О.Сульшерын удирдлага дор анхны ялагдлаа хүлээв. Олд Траффордод болсон тоглолтод ПСЖ клубээс П.Кимпембе хөндлөн ирсэн дамжуулалтыг цохин эхний гоолыг оруулсан бол дараагийн гоолыг ердөө 7 минутын дараа К.Мбаппе дахин нэг гоол оруулж багийнхаа ялалтыг баталгаажуулсан.

– Манчестер Юнайтед 2-0 ПСЖ (гоол: П.Кимпембе 53’, К.Мбаппе 60’)

Шар хуудас: П.Погба 26’, Э.Янг 30’, В.Линделоф 50’, А.Эррейра 87’, Л.Шо 90+2’

Улаан хуудас: П.Погба 89’

Манчестер Юнайтед: де Хеа, Э.Янг, Э.Байли, В.Линделоф, Л.Шо, А.Эррейра, Н.Матич, П.Погба, Ж.Лингард (А.Санчес 45+4’), М.Рашфорд (Р.Лукаку 64’), А.Марсиал (Мата 46’)

ПСЖ: Ж.Буффон, Т.Керер, Т.Силва, П.Кимпембе, Д.Алвес, Маркиньос, М.Верратти (Л.Паредес 75’), Х.Бернат, Ж.Дракслер, К.Мбаппе, ди Мариа (К.Дагба 81’)

Мөн Рома клуб талбайдаа Португалын Порто клубыг хүлээн авч, 2-1 харьцаатай ялалт байгуулсан. Энэ тоглолтод Рома клубын 19 настай тоглогч Н.Заньоло дубль хийсэн бол Порто клубээс Адриан нэг гоол оруулсан байна. Хоёр багаас 70 дахь минут хүртэл гоол ороогүй бөгөөд 70 дахь минутаас 3 минутын зайтай 3 гоол орсон.

– Рома 2-1 Порто (гоол: Н.Заньоло 70’, 76’, Адриан 79’)

Шар хуудас: Э.Эррейра 74’, эль Шаарави 88’

Улаан хуудас:

Рома: А.Миранте, А.Коларов, Ф.Фазио, К.Манолас, А.Флоренци, Л.Пеллегрини (С.Нзонзи 83’), де Росси, Б.Кристанте, эль Шаарави (Ж.Клуверт 90’), Э.Жеко, Н.Заньоло (Д.Сантон 87’)

Порто: И.Касильяс, А.Теллес, Пепе, Фелипе, Я.Брахими (Адриан 68’), Э.Эррейра, Д.Перейра, Отавино (Эрнани 84’), Фернандо (А.Прейра 76’), Тикуино

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж