Хоригдлуудыг зөвшөөрөлгүйгээр ажилд гаргасан зөрчил илэрчээ | News.MN

Хоригдлуудыг зөвшөөрөлгүйгээр ажилд гаргасан зөрчил илэрчээ

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

Хоригдлуудыг зөвшөөрөлгүйгээр ажилд гаргасан зөрчил илэрчээ

Хоригдлуудыг зөвшөөрөлгүйгээр ажилд гаргасан зөрчил илэрчээ

Нийслэлийн прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэл дэх  хорих ангиудад хоригдлын ял эдлэлтийн байдал, харуул хамгаалалтыг гэнэтийн байдлаар шалгажээ. Шалгалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй анги, 401 дүгээр хаалттай анги, Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги, Хэрэмт Цамхаг улсын төсөвт үйлдвэрийн газар, Үйлдвэр аж ахуй, барилгын хэсэг, Тусгай ажиллагааны газар зэрэг хорих байгууллага, хэсгүүд хамрагдсан байна.

Гэнэтийн үзлэг шалгалтаар нээлттэй дэглэмийн хоригдлыг хаалттай дэглэмийн хоригдолтой хамт байрлуулсан, прокуророос бичгээр зөвшөөрөл авалгүйгээр ажилд гаргасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү тамхи хадгалсан, зэвсэгийн чанартай эд зүйл өрөөндөө байлгаж байсан зэрэг хууль журмыг зөрчсөн зөрчлүүд илэрсэн ба зарим зөрчлийг газар дээр засуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-13 119.40.98.26

ogtsor

Avatar

qwerty 2019-02-13 45.51.187.42

niisleliin shiidver guitsetgel gej amgalanbayariin hetevchiig duurgedeg gazar bolood udlaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж