Ч.Хүрэлбаатар: Нэлээд хэдэн санг татан буулгана

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар: Нэлээд хэдэн санг татан буулгана

Ч.Хүрэлбаатар: Нэлээд хэдэн санг татан буулгана

Засгийн газрын мэдэлд байдаг сангуудын мөнгийн зарцуулалтад Сангийн яамнаас шалгалт оруулсан билээ. Тодруулбал Засгийн газрын 29 сан дээр авах арга хэмжээний саналаа Сангийн яам боловсруулаад Засгийн газарт оруулахаар бэлэн болжээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уг саналаа танилцуулж хэлэлцэхээр төлөвлөж байсан ч салбарын сайд нь гадаадад томилолттой яваа учраас хойшлуулсан байна.

Дээрх сангуудаас нэлээд хэдэн санг татан буулгахаар төлөвлөж байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр мэдэгдлээ.  Энэ талаар тэрбээр хэлэхдээ "Сангуудын үйл ажиллагааг ил тод болгох шаардлагатай. Сангууд дээр ЖДҮ-ийн хэлбэрээр олгох боломжтой маш их хэмжээний мөнгө бий. ЖДҮХС-гийн 340 тэрбум төгрөг байгаа, бусад эх үүсвэрийн 500 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр бэлэн байгаа. Үүнийгээ  зөв зарцуулах саналыг боловсруулаад, Засгийн газрын хуралдаанд удахгүй оруулна" гэлээ.

Сануулахад, ЖДҮХС-аас УИХ-ын гишүүд болон албан тушаалтнуудын хамаарал бүхий компани зээл авсан нь олон нийтэд ил болсноос үүдэж сангуудын үйл ажиллагаанд шалгалт оруулах шаардлага бий болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж