“Монгол бичгийг “Юникод”-д бүртгэх эсэх нь хэрэглэгчдээс шалтгаална"

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

“Монгол бичгийг “Юникод”-д бүртгэх эсэх нь хэрэглэгчдээс шалтгаална"

“Монгол бичгийг “Юникод”-д бүртгэх эсэх нь хэрэглэгчдээс шалтгаална"

Цахим орчинд монгол бичгээр бичих боломжийн талаар өнөөдөр /2019.2.13/ мэдээлэл хийлээ. Цахим орчинд монгол бичгээр бичихэд кодын стандарт зөрчилтэй, фонтын код ялгаатай, программ хангамж үйлдвэрлэгч компанийн код зөрүүтэй зэрэг олон асуудал үүсдэг байна. Тиймээс “Болорсофт” компани “Windows” дээр “Юникод” стандартын дагуу монгол бичгээр бичихэд ашиглах гар болон фонтыг хэрэглээнд нэвтрүүлжээ.

Үгийн хүйсээр тодорхойлон залгадаг х, г, ха, га зэргийг ялгаж оруулснаараа, олон хувилбар сонгогчийг нэг болгосноороо монгол бичгээр  бичихэд илүү хялбар болсон байна. “Болорсофт”-оос гаргасан монгол бичгийн гар болон кодыг "Юникод" стандартад оруулах эсэх нь уг программын татан авалтын тоо, санал хүсэлт, сэтгэл ханамж зэргээс шалтгаалах юм байна. Дээрх зүйлсийг татаж аваад үнэ төлбөргүй ашиглах боломжтой юм.

МУИС-ийн дэд профессор Э.Мөнх-Учрал "Энэхүү монгол бичгийн гарыг олон улсад нэвтрүүлснээрээ тус бичгийн төрлийг хадгалах томоохон алхам болох юм. Сүүлийн тав гаруй жилийн хугацаанд олон улсын "Юникод" стандарт буюу цахим орчинд буй олон улсын хэлийг боловсруулж, солилцоход чиглэсэн нэгдсэн стандартад монгол бичгийн фонтыг дэвшүүлэхээр ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан бид олон улсын хурал, зөвлөгөөнд оролцож, туршлага солилцсоны үр дүнд ийнхүү хэрэглэгчид ашиглахад бэлэн болоод байна.

Бид 2018 арваннэгдүгээр сарын 20-нд монгол бичгийн кодын олон улсын хурал зохион байгуулсан. Хуралд “Юникод”-д монгол бичгийг хариуцсан Лянг Хай ирж оролцсон. Хурлаар олон улсын мэргэжилтнүүдтэй хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн. Дараа нь 2019 оны нэгдүгээр сарын 14-нөөс 17-нд АНУ-д болсон “Юникод”-ын техникийн зөвлөлийн хуралд Монголоос төлөөлөл оролцсон. Ингээд олон улсын мэргэжилтнүүдтэй хэлэлцсэний дүнд бидэнд кодын эрх өгсөн. Ингэснээр зөвшөөрөл өгсөн хэлбэр нь хэрэглэгчдэд хэрхэн хүрч байгааг “Юникод” ажиглана. Үүнээс цааш “Юникод” монгол бичгийн стандартад бүтэн өөрчлөлт оруулах эсэх асуудал яригдана” гэлээ.

Монгол бичгийг дүрс болон авиа зүйн аль хэлбэрээр “Юникод”-д бүртгүүлэх нь маргаантай байдаг. Учир нь, Өвөр Монголын зүгээс монгол бичгийг дүрс бичгээр кодлох саналтай байдаг бол Монголын эрдэмтэд авиа зүйн хэлбэрээр кодлох байр суурьтай байдаг юм. Түүнчлэн “Юникод”-ын зүгээс монгол бичгийн кодыг дүрс болон авиа зүйн хосолмол байдлаар явуулах шийдвэрийг урьдчилсан байдлаар гаргаад байгаа аж.

Ирэх дөрөвдүгээр сард “Юникод”-ийн техникийн олон улсын зөвлөгөөн Монгол Улсад болох бөгөөд уг хурлаар илүү тодорхой зүйл ярих ажээ. Монгол бичгийг “Юникод”-д бүртгүүлж, албан ёсны стандарттай болоход хувь нэмрээ оруулахыг хүсвэл ЭНД-ээс монгол бичгийн гар, кодыг татан авч, ашиглах боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж