Сөүл хот 2032 оны олимпийн зохион байгуулагчид нэр дэвшинэ

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

Сөүл хот 2032 оны олимпийн зохион байгуулагчид нэр дэвшинэ

Сөүл хот 2032 оны олимпийн зохион байгуулагчид нэр дэвшинэ

Өмнөд Солонгосын Олимпийн хороо тус улсын нийслэл Сөүл хотыг 2032 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах хотоор нэр дэвшүүлэх болсноо Даваа гаригт /2019.02.11/ мэдэгдлээ. Улс дотроо Сөүл болон Бусан хотууд өрсөлдсөн бөгөөд 34-49-ийн харьцаатайгаар Сөүл хот сонгогдсон байна.

Швейцарийн Лозанна хотноо Баасан гаригт/2019.02.15/ болох Олон улсын олимпийн хорооны чуулга уулзалт дээр 2032 оны зуны олимпийг зохион байгуулагчид Сөүл хотыг албан ёсоор нэр дэвшүүлэх ажээ. Ингэхдээ Хойд Солонгосын нийслэл Пёньянтай хамтран зохион байгуулах хүсэлт гаргаж магадгүй юм байна.

Хоёр Солонгос улс 2020 оны Токиогийн олимпийн спортын зарим төрөлд хамтарсан багаа илгээхээр болсон билээ. Гэвч АНУ удаа дараа хориг тавиад буй Хойд Солонгос улсад олимпийн наадам зохион байгуулна гэдэг тун эргэлзээтэй асуудал юм.

Эх сурвалж: JAPANTIMES

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж