Сэлэнгийн Жавхлант сумын засаг Ж.Отгондалай АТГ-т шалгагдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

Сэлэнгийн Жавхлант сумын засаг Ж.Отгондалай АТГ-т шалгагдаж байна

Сэлэнгийн Жавхлант сумын засаг Ж.Отгондалай АТГ-т шалгагдаж байна

Авлигын тухай том том хэргүүд өдөр тутам сонссоор монголчууд бид тэрбум гэдэг тоог бутархай мөнгө шиг, гишүүд сайд нарыг авлигач гэж автоматаар ойлгодог болсон гэхэд хилсдэхгүй. Гэвч хулгай авлигын хар мөр аймаг орон нутагт ч тасардаггүй нь АТГ-ын орон нутагт хийсэн шалгалт, шударга иргэдийн мэдээллээр нотлогдсоор байна. Бүр эрх баригч МАН, сөрөг хүчин АН гэлтгүй сумдын засаг дарга нар авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байгаа аж.

Тухайлбал, 2016 онд сумандаа АН-аас нэр дэвшиж сонгогдсон Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын засаг дарга Ж.Отгондалай нь 2017 онд аймаг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 20 сая төгрөгийн төсөвтэй үерийн усны далан хийх ажлыг тус сумын Моностой 2-р багийн нутагт 2 ширхэг төмөр труба үерийн ус зайлуулах нэртэй газар булснаас өөр зүйл хийгээгүй гэсэн гомдол иргэдээс ирсэн байна.

Мөн 2017 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 10 сая төгрөгийн зам засварын ажил хийгдэхээр зарласан боловч уг мөнгөөр сумын орлогч даргынхаа дэлгүүрийн урд талын замыг түрж хусаад зассан болгож орхисон нь одоо цас, борооны усанд идэгдээд  улам дордсон, зарим төрийн албан хаагч нарт илүү цалин бодож өгсөн, сум орон нутгийн зарим урлагийн хүмүүст боловсролын яамны жуух бичгийг хуурамчаар хийж гардуулсан, соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг мөн өөрийн дураар шагнасан зэрэг нийт 100 орчим сая төгрөгийн зөрчлийг шалгуулахаар  сумын  иргэд АТГ-т ханджээ.  Энэ талаар АТГ-аас тодруулахад "Иргэдээс ийм гомдол ирсэн нь үнэн" гэлээ.

Хоёр талын мэдээллийг тэнцвэртэй  хүргэх үүднээс Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын засаг дарга Ж.Отгондалайгаас тодруулахад "Хүчирхийлэл үйлдсэн асуудал байхгүй гээд хэрэг хаагдсан. АТГ-аас нэг байцаагч нэг хоёр жилийн өмнө ирж асуусан" гэсэн тайлбар өгсөн юм.

Ажил төрлийг нь  шүүмжилсэн иргэд, төлөөлөгчдийг Засаг дарга Ж.Отгондалай нь гарын салаавч гарган доромжилж тайлбар хийдэггүй учраас сумын зарим төлөөлөгч, иргэд засаг даргынхаа зан авирт ихээхэн таагүй хандаж байгаа гэнэ. Ж.Отгондалай нь 2018 оны зургадугаар сард эхнэрээ бусадтай хардсаны улмаас эд хогшлоо эвдэж, хутга гарган заналхийлсэн, дуудлагаар ирсэн цагдаа нартай зодолдож эрүүлжүүлэхэд  орж байсан гэх. Уг асуудлаар Баянгол дүүргийн  зургадугаар хорооны цагдаа Хонгор гэх байцаагч дээр байцаагдаж байсан гэх мэдээлэл байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Ардын засгийн газар сахилга хариуцлага лоозогноод байдаг ч анхан дунд шатны засаг дарга нар төсвийн хөрөнгийг дураар зарцуулсан хэрэгт сэжиглэгдэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчээр байцаагдаж байхад тэр сахилга хариуцлага, шударга ёс хаана, хэнд үйлчлээд байна хэмээн асуумаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж