Хүүхдүүд бусдад уруу татагдан, хар тамхины хэрэгт холбогдож байна | News.MN

Хүүхдүүд бусдад уруу татагдан, хар тамхины хэрэгт холбогдож байна

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд бусдад уруу татагдан, хар тамхины хэрэгт холбогдож байна

Хүүхдүүд бусдад уруу татагдан, хар тамхины хэрэгт холбогдож байна

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн ахмад М.Мөнхшүртэй хар тамхины асуудлаар цөөн хором ярилцлаа.


-Цагдаагийн байгууллага, Гаалийн байгууллагатай хамтран их хэмжээний хар тамхи тээвэрлэж явсан этгээдүүдийг өчигдөр /02.12/ илрүүлж, шуурхай баривчилсан талаар яриагаа эхлүүлье?

-Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гаалийн байгууллагатай хамтраад өчигдөр /02.13/ 17.00 цагийн орчимд их хэмжээний хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис тээвэрлэн явсан 19-32 настай нэг эмэгтэй, хоёр эрэгтэйг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан. Тухайн үед дээрх этгээдүүдийн биедээ тээвэрлэж явсан мансууруулах бодисыг эд мөрийн баримтаар тооцон хураан авсан. Уг этгээдүүдэд ЭХТА-ийн 20.7.2 мөн 18.5.3-т зааснаар хэрэг бүртгэлт нээн саатуулан шалгаж байна. Мөн өнгөрсөн онд хар тамхи мансууруулах төрлийн бодис гэртээ тарьж ургуулсан Турк улсын иргэнийг илрүүлсэн.

Энэ оны нэгдүгээр сард Нигери улсын иргэд шуудан илгээмжээр их хэмжээний хар тамхи оруулж ирсэн хэргийг илрүүлэн шалгаж байна.

-Он гарсаар хар тамхитай холбоотой хэчнээн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бэ?

Хар тамхитай тэмцэх газраас энэ он гарсаар 59 холбогдогчтой 24 хэргийг илрүүлэн шалгаж байна. Энэ төрлийн гэмт хэргийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад тодорхой хувиар өссөн. 2018 онд хар тамхитай холбоотой 199 хэрэгт 412 хүнийг холбогдуулан шалгасан. Эдгээр хүмүүсийн 337 нь эрэгтэй, 75 нь эмэгтэй байсан бөгөөд дийлэнх нь 20-35 насны залуус холбогдсон байсан. Хар тамхи мансууруулах төрлийн бодистой холбоотой хэрэгт хохирогч гэж хэн нэгнийг тогтоодоггүй. Хар тамхийг зөвхөн хэрэглэсэн бус биедээ авч явсан, бусдад зарж борлуулсан, тээвэрлэсэн гээд холбогдож буй бүхий л хүмүүсийг яллагдагчаар татан шалгадаг.

-Хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэрэгт өсвөр насныхан өртөх боллоо. Үүний цаад шалтгаан юунд байдаг вэ?

-Мансууруулах бодис хэрэглэсэн өсвөр насны хүүхдүүдийг судлаад үзэхэд эцэг, эхийн хараа хяналт сул, нэгэндээ уруу тагтагдах байдлаар гэмт хэргийн холбогдогч болчихсон байдаг. Тиймээс эцэг эхчүүд маань хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж тэднийг хаана, хэнтэй нөхөрлөж буйг нягтлан шалгаж байх хэрэгтэй. Цагдаагийн байгууллагаас танай хүүхэд хар тамхины хэрэгт холбогдлоо гэхэд зарим эцэг эхчүүд үгүйсгэдэг. Хар тамхи хэрэглэсэн эсэхийг биологийн буюу цус, шээсний шинжилгээгээр тогтоодог.

Харамсалтай нь манай улсад архинаас гаргах албадан эмчилгээ байдаг мөртлөө хар тамхи хэрэглэсэн хүмүүсийг албадан эмчилдэггүй.

Тэдэнд зөвхөн хордлого тайлах эмчилгээ хийдэг. Тэгэхээр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүсийг зуун хувь эмчлэх боломж манай улсад байдаггүй гэж ойлгож болно. Өнгөрөгч аравдугаар сард хар тамхи хэрэглэдэг өсвөр насны залуу өөрийгөө боомилсон хэрэг гарсан. Тухайн этгээд нь цаашдаа хар тамхигүйгээр амьдарч чадахгүй учраас гэрээслэл бичээд, өөрийгөө егүүтгэсэн байгаа юм.

Тэгэхээр эцэг эхчүүд хар тамхины хор хөнөөлийн талаар хүүхдэдээ мэдээлэл өгч нээлттэй ярилцдаг байх ёстой.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

dari 2019-02-13 202.131.225.197

Tsoliig ni huraaval taarna yasan gj ahmad boldog *******n be

Avatar

Зочин 2019-02-13 66.181.179.93

Зодуулж үхсэн цэргийг хүүрийн толбо гэж хээ нэг ярьж байгаа энэ тэнэг хүүхэн, цагдаа нар гэж хэрэг алгааа.

Avatar

ииттвв 2019-02-13 66.181.161.90

юу хийгээд ахмад болчвоо. усан толгойтой бас нүүрээ сайн будсан гэж ахмад цол ѳгдийм үү Цандаа гэж амархан юм ѳ хэхэх

Avatar

Зочин 2019-02-13 103.14.38.238

uuriiguu hichee chyatsga min

Avatar

ydmaa gh 2019-02-13 59.153.87.35

ярьж марьх гэж үнэн татаадаг гар да…

Avatar

Zochin 2019-02-13 103.26.194.46

Hvvriin tolbo geed heneg ch vgvi zogsoj baisan gar da iim l malnuudiig ajilluulj bna shde yamar ch medleg bolowsrol bhgvi tanil talaaraa orod irchihsen teged ard tvmend hudlaa medeelel taraana

Avatar

Зочин 2019-02-13 103.14.38.238

malaa deeres ugsun tushaaliig zarlahblhs uuruu hereg dr ajillahgu mal min

Avatar

Зочин 2019-02-13 49.0.218.208

Нийслэлийн засаг даргад горилж буй нөхрийн дүү хар тамхитай явж бгаад баригдсан гэл үү яалаа? Ах нь нийслэлийг базвал өргөн сүлжээгээр тархах юм биш биз аймшгийн кино юмаа

Avatar

шударга төр тогтоох ёстой 2019-02-13 103.26.193.254

Монголын хүчний байгууллагуудад ах, дүү, аав, ээж, хамаатны холбоо их хүчтэй нөлөөлдөг шүү. Ухаад үзэхэд цолны учир гарна даа

Avatar

Болд 2019-02-13 122.201.24.160

дандаа гадны нөлөөгүй ээ би мэдэж байнаа гээд зогсож байдаг хүүхэн байна

Avatar

МИЙГАА 2019-02-13 49.0.218.236

МАШ МЭДЛЭГ МУУТАЙ ХҮҮХЭН БАЙНА ЛЭЭ

Avatar

Зочин 2019-02-13 192.82.65.117

Аргагүй дээ ,цэргийн сургууль төгссөн гээ биздээ.Нэг их цол зүүсэн хүн,ЦАГДАА-д мэдлэг чадвартай сорууд ажилладаг юм шүү хувцасны голоо.Одоо тэгээд тэнэг хараалаа урсгаж өгнө дөө

Avatar

Зочин 2019-02-13 203.91.118.180

Энэ хүн ард түмний муухай нэртэй болчихоод байна шүү дээ заавал энэ хүнийг ингээд байн байн тэнэг юм яриулаад байх хэрэг байна уу Ухамсартай хүн бол одоо болих хэргтэй шүү дээ

Avatar

Зочин 2019-02-13 103.57.94.211

Huuli bus uil ajillagaanuudiin caana dandaa cagdaa nar bgaa hudlaa show hiidgee hevleleer chuhal caraildgaaaaaaa bolicgoooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooo

Avatar

onkh 2019-02-13 202.126.89.178

yun huurhun huuhen be

Avatar

Anu 2019-02-13 192.40.59.157

Pohaha, zailuul uuruu bichsen comment yum baihdaa.

Avatar

zoogii 2019-02-13 66.181.161.68

ene har tamhinii asuudal hund bna shvv

Avatar

зочин 2019-02-13 202.131.245.69

ийм цэрэг цагдаагийн хүмүүс асуултад товч тодорхой хариулах хэрэгтэй. дээрх ярилцлагыг уншихад ер нь хадуурч оновчгүй хариулжээ. хууль эрх зүйн мэргэжлийн хүн мөн үү. хэвлэл мэдээллийн ажилтан гэхээр сэтгүүлч мэргэжилтэй юм болов уу. яс тас товч тодорхой ярих хэрэгтэй шүү. тэгэхгүй болохоор амьтны хов живний бай, доог тохуу болоод байна.

Avatar

Энэ бид хоёр юу мэддийн 2019-02-13 43.243.161.23

Нямдоржийн бэр биз дээ. Цолыг нь яг үнэнээрээ авсануу шалгах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-02-13 175.38.4.50

Бэр нь биш нямкагийн ну А гэсэн шдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж