Хавайд цас оржээ | News.MN

Хавайд цас оржээ

Хавайд цас оржээ

АНУ-ын нутаг дэвсгэрийн ихэнх хэсгийг умард туйлын хүйтэн агаарын урсгал нөмөрснөөр энэ жил тус улсын түүхэнд тохиогоогүй хүйтэн өвөл болж байгаа юм. Ялангуяа Висконсин, Иллинойс, Мичиган зэрэг мужуудад цас их орж, -50 хэм хүртэл цочир хүйтэрч буй бөгөөд хүйтний улмаас хорь гаруй хүн нас баржээ.

Умардын хүйтэн агаарын урсгалын АНУ-д авчирсан бас нэг хачирхалтай зүйл нь далайн эргийн наран шарлагын газар, халуун дулаан уур амьсгалаар төсөөлөгддөг Хавай мужийн зарим газруудад цас орсон явдал болов. Тухайлбал, өнгөрсөн Даваа гаригт /2019.02.11/ Хавайн Мауй арал дээрх аялал жуулчлалын бүсэд түүхэндээ анх удаа цас орсон байна. Хавайд цас орох нь маш ховор байдаг учраас цас орсон гэх сургаар Мауй арал болон бусад цас орсон газруудыг олон хүн ирж сонирхсоноор замын түгжрэл хүртэл үүсчээ.

 

Хавай мужид 1902.02.16-нд агаарын хэм +11 Цельсийн хэм хүрсэн нь тус мужийн түүхэнд бичигдсэн хамгийн хүйтэн цаг агаар юм. Тус мужийн Кеа, Лоа зэрэг хамгийн өндөрлөг уулсын орой л өвлийн улиралд цасаар бүрхэгдсэн байх нь харагддагаас биш сүүлийн хэдэн жилийн хугацаанд нам дор газар цас орсон нь огт үгүй аж. Хавайд зуны улиралд агаарын хэм +29-өөс +32 байдаг бол өвлийн улиралд +26-аас +28 хэмийн дулаан байдаг.

Түүнчлэн сүүлийн 15 жил цас ороогүй Калифорни муж улсын Хумболдтод өнгөрсөн долоо хоногт цас орсон байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ жил умардын хүйтэн агаарын урсгал АНУ-ыг дайрч байгаа аж. Харин зарим хүмүүс дэлхийн дулаарал явагдаж байхад өвлийн улирал яагаад илүү хүйтэн болж байгааг гайхдаг. Дэлхийн дулаарлын улмаас өвлийн улирал дулаан болдоггүй, харин ч зундаа хэт халж, өвөл нь эрс хүйтэрдэг ажээ.  Тухайлбал, АНУ-д цасан шуурга шуурч, -50 хэм хүртэл хүйтэрч байхад Австрали улсад түүхэнд байгаагүй халуун болж, агаарын хэм +40 хэм хүрч буй юм.

Эх сурвалж: Fox news

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Genco 2019-02-13 202.55.191.130

Mongol yalj bna

Avatar

Зочин 2019-02-13 122.201.22.100

delhiin bairshil oorchlogdoj suirel irj bn

Avatar

Зочин 2019-02-13 203.169.49.97

Хэт туйлшрал гэгч энэ дээ. Нийтийн нэрээр бол катаклизм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж