Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Э.Батбаяр томилогдлоо

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Э.Батбаяр томилогдлоо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Э.Батбаяр томилогдлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаар зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Энхээгийн Батбаяр томилогдлоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж Монгол Улсын Хууль зүйн яамнаас өргөн мэдүүлж томилогдсон Э.Батбаяр гишүүнд төрийн өндөр албанд томилогдсонд нь баяр хүргээд, ажлын амжилт хүслээ.

Энхээгийн БАТБАЯР (PhD)

Боловсрол

1980-1990 Нийслэлийн 10 жилийн 6-р сургууль;
1990-1992 ЗХУ-ын Курган хотын Металлургын сургууль;
1995-1999 МУИС-ын ХЗДС-ийг эрх зүйч бакалавр;
1999-2000 МУИС-ийн хууль зүйн ухааны магистр;
2002-2005 ОХУ-ын Кранснодар хотын Кубаний Улсын Их сургуульд "Монгол улсын эрүүгийн хууль тогтоомж дахь ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” сэдвээр хууль зүйн ухааны докторын(Ph.D)зэрэг хамгаалсан.

Хөдөлмөр эрхлэлт

1999-2012 Түшээ дээд сургуулийн Эрх зүйн тэнхимд багш, тэнхимын эрхлэгч, зөвлөх багш
2010-2012 УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний зөвлөх
2012-2015 Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга
2015-2016 Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал
2016-2019 "Чингисийн хууль” ХХН-ийн гишүүн, өмгөөлөгч

 

Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж