Зорчигч тээврийн төвүүд “Эх, хүүхдийн өрөө”-тэй болжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

Зорчигч тээврийн төвүүд “Эх, хүүхдийн өрөө”-тэй болжээ

Зорчигч тээврийн төвүүд “Эх, хүүхдийн өрөө”-тэй болжээ

Зам, тээврийн хөгжлийн яам болон Авто тээврийн үндэсний төвөөс эх хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө жил гаруйн өмнөөс санаачлан эхлүүлсэн ажил үр дүнгээ өгч, Зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж буй төвүүд "Эх, хүүхдийн өрөө" буюу хүүхэд асрах зориулалтын өрөөтэй болжээ.

Мөн шинээр ашиглалтад орсон орон нутгийн авто буудлууд олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулж, хүүхэд асрах өрөөтэй байх сайн жишгийг бий болгосон нь олон нийтийн талархлыг хүлээгээд байгаа аж.

Монгол Улсын гавьяат тамирчин Т.Түвшинбаяр, Зам тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга Г.Гантулга, Авто тээврийн хяналтын улсын байцаагч Ч.Маулет, Зам, тээврийн хөгжлийн яамны ахлах мэргэжилтэн С.Эрдэнэсайхан нар тус өрөөг тохижуулахад  хувь нэмрээ оруулжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж