Дахин "шатдаун" хийхгүй байх тохиролцоонд хүрэв

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

Дахин "шатдаун" хийхгүй байх тохиролцоонд хүрэв

Дахин "шатдаун" хийхгүй байх тохиролцоонд хүрэв

АНУ-ын өмнөд хилийн аюулгүй байдлыг сахиулах зорилготой хана барих мөнгийг төсөвт суулгах тухай яриа хэлэлцээ Конгрессын хоёр танхимд зогсонги байдалд ороод байсан нь тус улсын Засгийн газрын дахин хэсэгчилсэн түр зогсолтоо үргэлжлүүлэх эрсдэлийг нэмэгдүүлж байв. Харин Даваа гаригт /2019.02.11/ Конгресс дахь Бүгд Найрамдах нам болон Ардчилсан намын гишүүд хана барих санхүүжилтийн асуудлаар урьдчилсан тохиролцоонд хүрснээр дараагийн хэсэгчилсэн зогсолт буюу “шатдаун”-аас сэргийлэх боломжтой болжээ.

Эргэн сануулахад, Д.Трамп Мексикийн хил дээр хана барихад шаардлагатай 5.7 тэрбум ам.долларын санхүүжилтийг шаардаж, түүнийг нь Ардчилсан намын гишүүд эсэргүүцсэнээс үүдэн Холбооны Засгийн газар 35 хоногийн турш хэсэгчилсэн түр зогсолт хийсэн нь АНУ-ын түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн түр зогсолт болсон. Улмаар тус улсын Засгийн газар болон есөн яам, агентлагийн үйл ажиллагаанд 11 тэрбум ам.долларын хохирол учирчээ. Тиймээс төрийн байгууллагын үйл ажиллагааг сэргээж, хана барих асуудлаар дахин тохиролцоонд хүрэхийн тулд “шатдаун”-ыг хоёрдугаар сарын 16 буюу ирэх Бямба гариг хүртэл гурван долоо хоногийн хугацаанд завсарласан.

Харин Даваа гаригт Конгрессын гишүүдийн хийсэн тохиролцоо ёсоор өмнөд хилийн аюулгүй байдлыг хангахад холбооны төсвөөс 1.4 тэрбум ам.доллар гаргахаар болжээ. Үүгээр Д.Трампын хүссэн бетон хана бус төмөр хашаа барихаар хууль тогтоогчид төлөвлөсөн байна.

Харин Д.Трамп өчигдөр /2019.02.12/ “Өмнөд хил дээр заавал том, хүчирхэг хана барина. Бетонон хана бариулах мөнгийг гаргах л болно” хэмээн твиттертээ жиргэжээ.

Эх сурвалж: NHK

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж