НӨАТ-ын буцаан олголтоо 17.978 иргэн аваагүй байна

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын буцаан олголтоо 17.978 иргэн аваагүй байна

2018 оны НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг 2019 оны нэгдүгээр сарын 31-нээс иргэдийн дансанд шилжүүлж дууссан билээ. Тэгвэл НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй 17.978 иргэн байгаа бөгөөд хувийн мэдээлэл нь зөрүүтэй учраас гүйлгээ буцаагдсан гэдгийг албаныхан хэлж байна.

Энэ талаар "Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн төв" улсын үйлдвэрийн газрын олон нийттэй харилцах албаны менежер С.Чулуунхүүгээс тодрууллаа. Тэрбээр “Одоогоор НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй 17.978 иргэн байна. Эдгээр иргэд хувийн мэдээллээ засаж, баталгаажуулсны дараагаар дансанд нь буцаан олголтыг шилжүүлэх боломжтой болох юм. Тийм учраас иргэд хувийн мэдээллээ сайн нягталж, баталгаажуулах хэрэгтэй байна. Ингэснээр НӨАТ-ын буцаан олголтыг 2019 оны нэгдүгээр улиралдаа багтаан олгох болно” гэдгийг хэлсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж