Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цогт-Өндөр багийн "Чингисийн хаалга" гэдэг газар Улаанбаатараас Хэнтий аймгийн Батноров сумын чиглэлд шатах, тослох материал тээвэрлэж явсан хүнд даацын ачааны автомашин унажээ.
Дээрх хэрэг өчигдөр /2019.02.13/ 09.15 цагийн үед гарч, тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч гурван цаг ажилласны эцэст автомашиныг босгосон байна. Машины жолооч Т нь “Ихэр наран” ХХК-ийн “Саёонг” загварын 23 тонн түлштэй ачааны автомашиныг жолоодож явсан бөгөөд ослын улмаас зургаан тонн түлш асгарчээ.
Э.БУРАМ