"Мадурогийн үе дуусч байна" | News.MN

"Мадурогийн үе дуусч байна"

"Мадурогийн үе дуусч байна"

"Мадурогийн үе дуусч байна"

“Мадурогийн эрин үе дуусч байна. Түүний Засгийн газар ямар ч ирээдүйгүй, шинэ санаагүй, ард түмний дэмжлэггүй болсон. Эсэргүүцлийн жагсаал цуглаан улам хүчээ авч байгаа учраас зайлшгүй ирэх ирээдүйгээс тэр бултаж чадахгүй” хэмээн Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр өөрийгөө зарлаад буй Х.Гуайдо өчигдөр /2019.02.12/ DW телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Каракаст томоохон жагсаал өрнөв

Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурог огцрохыг шаардсан хөдөлгөөн сүүлийн нэг сар орчмын хугацаанд өрнөж байгаа билээ. Х.Гуайдо болон АНУ-ын зүгээс Н.Мадурог хүчтэй эсэргүүцэн, шахалт үзүүлэхийг оролдож байгаа бол ард иргэд нь ойр ойрхон жагсаал цуглаан хийж байгаа юм. Тухайлбал, өчигдөр /2019.02.12/ Венесуэлийн нийслэл Каракас хотод гэхэд л 100 мянга гаруй хүн жагссан бөгөөд тэдний олонх оюутан залуус байв.

Уго Чавесын залгамжлагч Н.Мадуро болон 35 настай парламентын дарга Х.Гуайдо нарын хүчний харьцаа харилцан адилгүй байгаа юм. Н.Мадурог Венесуэлийн Засгийн газрын албан тушаалтнууд, зэвсэгт хүчин болон ОХУ, Хятад тэргүүтэй орнууд дэмжиж байгаа бол Х.Гуайдог ард иргэдийн олонх нь, хууль тогтоох дээд байгууллага мөн АНУ тэргүүтэй барууны орнууд дэмжиж байгаа билээ. Харин Н.Мадуро АНУ-ын утсан хүүхэлдэй хэмээн Х.Гуайдог шүүмжилсэн.

Хүнсний тусламж орж ирэх замыг нээнэ

“Венесуэлчүүд Н.Мадуро хэмээх дарангуйлагчийн дор өлсөж, зовж, шорон, зэвсэг зэргээс айж амьдарч байна. Тиймээс энэ бүхнийг өөрчилтөл тэмцэл, хөдөлгөөнөө хэзээ ч зогсоохгүй” хэмээн Х.Гуайдо хэлсэн байна. Х.Гуайдо хоол, хүнс тэжээлийн дутагдалд орсон ард түмнийхээ төлөө олон улсаас хүмүүнлэгийн тусламж хүссэн ч Н.Мадуро үүнийг нь эсэргүүцэж, тусламж орж ирэх замыг нь хаагаад байгаа юм. Харин хүнсний тусламж орж ирэх замыг хоёрдугаар сарын 23-наас өмнө нээнэ гэдгээ Х.Гуайдо мэдэгджээ.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ядуурал, өлсгөлөнгийн улмаас гурван сая хүн Венесуэлээс дүрвэсэн байна.

Эх сурвалж: NHK, DW

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

erh chuluu. 2019-02-13 202.9.44.126

manai yalnachuud udval chaves maduro l bolno.

Avatar

Зочин 2019-02-13 124.158.109.232

америк ганцхан юм бодож байгаа, тэр нь венесуелийн газрын баялаг нефть. ард түмний хэцүү амьдрал тэнд эрх чөлөөтэй эсэх АНУ -д падлий ч байхгүй.

Avatar

erh chuluu. 2019-02-13 202.9.44.126

amerik venezueliin nefteer dutahgui ee bayan oron.bitgii uuriinhuu hooson tarhi ulun hodooddoor buhniig dugnej bai.

Avatar

Зочин 2019-02-13 103.9.91.40

Хаа газар ийм зөрүүд популистууд заавал байх юм. Үеээ өнгөрч байгааг ойлгосон бж заавал муу үр дүнг хүлээх юм.

Avatar

Зочин 2019-02-13 103.26.194.230

Мадуро огцорох нь Монголын улстөрд том нөлөө үзүүлэх болно .

Avatar

Зочин 2019-02-13 103.26.194.230

Мадуро огцорох нь Монголын улстөрд том нөлөө үзүүлэх болно

Avatar

Зочин 2019-02-13 43.228.131.206

JANHUUGIIN IREEDUI BOL MADURO

Avatar

Зочин 2019-02-13 103.14.38.144

puuh manaihaas goyo zamtai yum baina

Avatar

Зочин 2019-02-13 107.77.173.6

Мабурро Путин 2 адиохан ч юм шиг.Нэг нь хүнсний бүтээгдэхүүн устгах тушаал өгдөг,нөгөөх нь тусламжийн хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх замыг хаадаг.Хоёуланд нь өлөн зэлмүүн өлсөж уурссан ард түмэн хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-02-13 176.86.156.142

Өөдтэй юм биш манай тарвага шиг нөхөр

Avatar

Зочин 2019-02-13 107.77.173.6

Элбэгдорж бид нарыг арай ч өлсгөөгүй байх шүү

Avatar

Зочин 2019-02-13 176.86.156.142

Америкийн бууны нохой шүү дээ

Avatar

Монголын иргэн 2019-02-13 124.158.113.3

оросуудад тархиа хэт их угаалгахаар ийм тэнэг болдог юмдаа.

Avatar

Зочин 2019-02-13 202.179.27.37

Венесуэл мадурогийн 2 хол гозойх дохжээ танай сайт тэр зургийг нь маш бахдал айгаар крупный планаар дахин дахин тавьж манай мадуро хурандаад харуулаарай

Avatar

Зочин 2019-02-13 202.72.245.202

МАНАЙ МИдуро СУУДЛАА ӨГСӨН Ч АЙМШИГТ ХОР НӨЛӨӨ НЬ АРИЛАХ ЯАГАА Ч ҮГҮЙ БНА ДАА

Avatar

zochin 2019-02-13 103.9.90.98

amerikt bolovsorol ezemshij amerik beltgesen ene hun eh oronoo amerikiin medeld oruulah gej zvtgej bbna da

Avatar

Zochin 2019-02-13 202.170.68.162

hurshuu uzen yadsaar ulburch uhdeg tavilantai Mongol Yalnachuudiin tuluulul uu? ta

Avatar

Зочин 2019-02-13 66.181.168.81

Maduragaas doordono gej bhuu

Avatar

Монголын иргэн 2019-02-13 124.158.113.3

оросуудад тархиа хэт их угаалгахаар ийм тэнэг болдог юмдаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж