“Хамтдаа гэрэлтье” утааны эсрэг антиоксидант аян

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

“Хамтдаа гэрэлтье” утааны эсрэг антиоксидант аян

“Хамтдаа гэрэлтье” утааны эсрэг антиоксидант аян

"Ази Фарма" ХХК нь Хүн ардынхаа эрхэм дээд баялаг болох эрүүл энхийг хамгаалах, амин дэмийн зохистой хэрэглээ бий болгох, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн ухамсарлаж “Хамтдаа Гэрэлтье” утааны эсрэг антиоксидант аян эхлүүлсэн.

Монгол Улсын хүний гавьяат эмч, клиникийн профессор, эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх зэргийн эмч С.Хишгээ, Агаарын бохирдлын жирэмсэн эмэгтэйд үзүүлэх нөлөө, амин дэмийн зохистой хэрэглээний тухай өрнүүлсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

-Жирэмсэн эмэгтэйд агаарын бохирдол хэрхэн нөлөөлдөг вэ?

-Агаарын бохирдол нь тоосжилт, химийн хорт бодис, нүүрсний утаа, дам тамхидалт, хуучирсан машины утаа зэрэг олон төрөлтэй байдаг.  АНУ-д агаарын бохирдлын улмаас жил бүр 3 сая хүүхэд дутуу, 12 нярай тутмын 1 нь бага жинтэй төрж байгаа судалгаа байна. (Stockholm Environment Institute -SEI).

Жирэмсний сүүлийн гурван сард агаарын бохирдол ихтэй газар амьдрах нь аутизмтай хүүхэд төрөх магадлалыг хоёр дахин нэмэгдүүлж байна. (Bloomberg, Harvard experts 2011)

Агаарын бохирдол нь жирэмсэн эмэгтэйд сөргөөр нөлөөлж дутуу төрөлт, ургийн өсөлтийн саатал, бага жинтэй нярай төрөх зэрэг эмгэгийг үүсгэдэг гэж үздэг. Хүчилтөрөгчийн дутагдал нь жирэмсэн эмэгтэйн бие махбодод нөлөөлөхийн зэрэгцээ  хөврөлийн хөгжил саатах, зарим тохиолдолд хөгжлийн гажиг үүсэх, ураг амьгүй болдог талаар судлаачид тэмдэглэсээр байна.

-Жирэмсэн эмэгтэйн амин дэм, эрдэс бодисын зохистой хэрэглээ?

-Дэлхий нийтэд жирэмсэн эмэгтэйчүүдийн 38,2% нь цус багадалттай байна гэсэн мэдээлэл байдаг бөгөөд жирэмсэн эмэгтэйд амин дэмийн дутагдлыг нөхөх зорилгоор ДЭМБ-ийн зөвлөмжийг мөрдлөг болгон хэрэгжүүлдэг.

Жирэмсэн эмэгтэйн бие махбодод физиологийн өөрчлөлт явагдан “умай-ихэс-ураг”  гэсэн шинэ бүрэлдэхүүн бий болсонтой холбоотой юм. Эмэгтэйн бүх эрхтэн тогтолцоонд өөрчлөлт гарна. Жишээ нь эмэгтэйн эргэлдэх цусны хэмжээ нэмэгдэж цус багадалт үүснэ. Эмгэг цус багадалт болохоос сэргийлж нэмэлтээр төмрийн бэлдмэл зайлшгүй хэрэглүүлэх шаардлага гардаг. Цус багадалт нь төмөр, фолат болон амин дэм А-ийн дутагдалтай холбоотой үүсдэг эмгэг юм.

Жирэмсэн эхчүүд өдөр бүр 60 мг төмрийн бэлдмэл, 400 мкг (0.4 мг)  фолийн хүчил хэрэглэснээр жирэмсэн эмэгтэйн цус багадалт, төрсний дараах үжил халдвар, бага жинтэй нярай төрөх, дутуу төрөлт зэргээс сэргийлнэ.

Фолийн хүчил (амин дэм В9) нь  ураг, ихсийн өсөлтийг дэмжих, улаан эс нуклеин хүчлийн  синтезэд чухал үүрэгтэй.  Фолийн хүчлийн  дутагдал, цус багадалттай хавсарч тохиолдох нь ургийн мэдрэлийн гуурсны гажиг хөгжил үүсэхэд нөлөөлдөг.

Иймээс жирэмслэхээс өмнө болон жирэмсний эхний 3 сард фолийн хүчлийг 0.4 мг-аар /400мкг/ өдөрт 1 удаа хэрэглэх нь мэдрэлийн сувгийн  эмгэг үүсэхээс сэргийлнэ. Өмнө нь төрөлхийн хөгжлийн гажигтай хүүхэд төрүүлж байсан өгүүлэлтэй эхчүүдэд фолийн хүчлийн тунг 10 дахин нэмэгдүүлж өгөх заавар байдаг.

Кальцийн дутагдал нь жирэмсний хожуу хордлого үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг ба амин дэм Е, С ба В6, цайрын дутагдал үүсэхэд нөлөөлдөг. Кальцийн хэрэглээ бага хүн амд кальцийг өдөрт 1.5-2.0 грамм өгөх нь жирэмсний хожуу хордлого  үүсэхээс  сэргийлнэ.

Жирэмсэн эхчүүдэд нэмэлт амин дэмийн зохистой хэрэглээ, хэт их жин нэмэхээс урьдчилан сэргийлэх дасгал хөдөлгөөн, цэвэр агаар, эрүүл хооллолт, эрүүл дадал зуршлын талаар зөвлөгөө өгч байх нь чухал юм.

-Жирэмсэн эмэгтэйд яагаад антиоксидант хэрэгтэй байдаг вэ?

-Антиоксидант нь хүний биеийн исэлдлийн процессыг дарангуйлдаг, өөрөө исэлдэх чадвартай, эрдэс амин дэм болон бие махбодод химийн урвалд ордог ферментүүд юм. Хамгийн хүчтэй антиоксидант нь А, С, Е амин дэм гэдэг нь тогтоогдсон.

Жирэмсэн эхчүүд тэр болгон антиоксидант ихээр агуулсан жимс (алим нэрс , тоор, чавга гм), хүнсний ногоо (ногоон ургамал, эрдэнэ шиш, овьёос) зэргийг байнга хангалттай хэмжээгээр хэрэглэж чаддаггүй тул нэмэлтээр амин дэм хэрэглэх нь зүйтэй.

 Илүү дэлгэрэнгүйг 1800-1801

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж