Та зурагт сонгохдоо юуг чухалчилдаг вэ? Зарим хүмүүс нимгэн дэлгэц, загвар дизайныг нь харж байхад зарим нь өнгөний нягтаршил, дуугаралт зэрэг үзүүлэлтүүдийг чухалд тооцдог. Мэдээж эдгээр нь дэлгэц сонгоход маш чухал үзүүлэлтүүд ч гэсэн бид хамгийн чухал зүйлсийг нь анзаарахгүйгээр сонголтоо хийчихдэг. Тиймээс бид таны гэр бүлийн хэрэгцээнд төгс тохирох зурагтыг сонгоход туслах гурван зөвлөмжийг хүргэж байна.
- Хамгийн чухал нь хэмжээ
Хүмүүс ихэвчлэн том байх тусмаа илүү гоё гэж бодоод хамгийн том дэлгэцийг сонгодог. Та 50-52 инчийн Full HD телевиз худалдан авах гэж байгаа бол та буйдангаа дор хаяж 2,5 метрийн зайтай байрлуулах хэрэгтэй. Харин ижил инчийн 4К зурагт худалдан авах гэж байгаа бол буйдангаа дор хаяж 2,1 метрийн зайтай байрлуулах хэрэгтэй. Тиймээс Зурагтныхаа хэмжээг тавих гэж байгаа өрөөнийхөө хэмжээнээс хамаарч сонгох хэрэгтэй.
- Дүрсний нарийвчлалыг ажиглах
HD, HDR, 4K гэх мэт томьёоллуудыг олон удаа сонсож байсан ч яг юугаараа ялгаатай гэдгийг ойлгодоггүй юу? Эдгээр нь дүрсний нарийвчлалын хэмжээг заасан үзүүлэлтүүд бөгөөд, 1080×1920 харьцаатай дүрс бичлэгийг HD формат гэж нэрлэдэг бөгөөд одоогоор хамгийн өндөр нарийвчлалтай буюу өнгө дүрсний өндөр нягтаршилтайгаар үзүүлэх форматыг 4К гэж нэрлээд байгаа юм. Энэ нь 380х2160 харьцаатайгаар дүрсийг тоглуулах чадвартай гэсэн үг юм.
Та кино фанат бол 4К зурагтыг сонгох хэрэгтэй. 4К технологиор дэлхийд тэргүүлэгч брэнд нь хятадын алдарт TCL брэнд бөгөөд та уг зурагтыг сонирхохыг хүсвэл дараах линкээр орно уу?: http://next.mn/index.php/p/5249
- Албан ёсны борлуулагчаас худалдан авах
Ямарваа нэг брэндийн бүтээгдэхүүнийг албан ёсны борлуулагч эсвэл нэрийн дэлгүүрээс нь худалдаж авч байх хэрэгтэй. Ялангуяа зурагтыг албан ёсны борлуулагчаас нь худалдан авах хэрэгтэй. Учир нь та ингэснээр 2 онцгой давуу талыг эдлэх боломжтой юм.
- Албан ёсны засвар үйлчилгээг авах: Зурагтанд тань ямар нэг эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд тус брэндийн өөрийнх нь албан ёсны засвар үйлчилгээг хийлгэх эрхтэй. Жишээ нь TCL брэндийн Монгол дахь цорын ганц онцгой эрхт борлуулагч болох Нэкст электрониксоос тус брэндийн зурагтыг худалдаж аваад засвар үйлчилгээг нь албан ёсны засварын төвөөр хийлгэх боломжтой юм.
- Үйлдлийн системийн шинэчлэлийг цаг алдалгүй хийх: TCL брэндийн ухаалаг зурагт нь Андройд үйлдлийн системээр ажилладаг учир байнга үйлдлийн системээ шинэчилж байх хэрэгтэй. Та TCL брэндийн ухаалаг зурагтыг албан ёсны борлуулагчаас нь худалдаж авснаар дээрх боломжуудыг эдлэх эрхтэй юм.
Магадгүй хаа нэгтээ яг албан ёсны газартай адил үнэ, чанарыг санал болгож болох ч тэдэнд албан ёсны борлуулагчийн эрх байхгүй л бол албан ёсны баталгаат засварын үйлчилгээг санал болгож чадахгүй юм. Мөн үйлдлийн системийн шинэчлэл зөвхөн албан ёсны эрхтэйгээр борлуулж байгаа бидний нэрлэж заншсанаар “оргинал” бүтээгдэхүүнүүдэд байдаг тул та зөвхөн борлуулагчаас нь худалдан авч байгаарай.
TCL брэндийн Монгол дахь цорын ганц, албан ёсны борлуулагч Нэкст электроникс
☎️ 7719-1919, 7719-9999
🌐 http://next.mn/
Холбоотой мэдээ