Улаанбаатар Хотын Банк үндэсний брэндийг хөгжүүлж байгаа бизнес эрхлэгчдэд цоо шинэ зээлийн бүтээгдэхүүнийг санал болгож эхлээд байна. Уг зээлийн онцлог нь оюуны өмчөөр баталгаажсан БАРААНЫ ТЭМДГЭЭ барьцаалан бизнесийн зээл авах боломжийг анх удаа бүрдүүлж өгчээ.
Улаанбаатар Хотын Банкны Бүтээгдэхүүн Хөгжлийн Хэлтсийн захирал Э.Шинэбаяр:
Барааны тэмдэгт барьцаалсан энэхүү зээл нь өмнө манай банкны системд байгаагүй бөгөөд Улаанбаатар Хотын Банкны 20 жилийн ойдоо зориулж байгаа онцлох ажлуудын нэг юм. Энэ зээл маань хоёр сонголттой байгаа.
Эхнийх нь, таны хөгжүүлж буй үндэсний брэнд зах зээл дээр аль хэдийнээ танигдсан бол та барааны тэмдгээ барьцаалан зээл авч болно. Харин барааны тэмдгээ хараахан оюуны өмчөөр баталгаажуулж амжаагүй бол үл хөдлөх хөрөнгө болон гэрээгээр баталгаажсан авлагаа барьцаалан энэхүү зээлийг авах боломжтой. Хамгийн гол нь зээлийн хүү нь хамгийн бага байгаа.
Нөгөө сонголт нь, та Үндэсний брэнд хөгжүүлэх гээд төлөвлөж байгаа гарааны бизнес эрхлэгч бол манай банк танд бас хамгийн бага хүү, таатай нөхцлийг тусгайлан санал болгож байгаа юм.
Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн үндэсний өв соёлын бүтээлүүдээ дэлхийн зах зээлд таниулахад Улаанбаатар Хотын Банкны “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих” энэхүү зээл танд түлхэц болох бизээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг: http://ubcbank.mn/index.php?con=view&id=1134
Холбоотой мэдээ