Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар орон сууц хувьчлах тухай, Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Дашрамд дурдахад, У.Хүрэлсүхийн Засгийн газар албан ёсоор бүрдэж, шинэ сайд нар анхны Засгийн газрын хуралдаандаа оролцож байгаа юм.
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
№ | Хэлэлцэх асуудал
| Засгийн газрын гишүүн |
1. | Орон сууц хувьчлах тухай | Л. ОЮУН-ЭРДЭНЭ |
2. | Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай | Л. ОЮУН-ЭРДЭНЭ |
3. | Хөрөнгө гаргах тухай | Л. ОЮУН-ЭРДЭНЭ |
4. | Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах тухай /Хуулийн төсөл/ | Н.ЦЭРЭНБАТ |
5. | Журам батлах тухай | Д.ЦОГТБААТАР |
6. | Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай | Д.ЦОГТБААТАР |
7. | Татварын алданги тооцох хэмжээг тогтоох тухай | Ч.ХҮРЭЛБААТАР |
8. | Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай | Ц.НЯМДОРЖ |
9. | Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого батлах тухай | Х.БАДЕЛХАН |
10. | Үндэсний хөтөлбөр батлах тухай | Ё.БААТАРБИЛЭГ |
11. | Хөтөлбөр батлах тухай | Ё.БААТАРБИЛЭГ |
12. | Тогтоолын хавсралт хүчингүй болгох тухай | Б.ЭНХ-АМГАЛАН |
Танилцуулах асуудал | ||
13. | Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
14. | Гадаад харилцааны сайд олон улсын бага хуралд оролцох талаар | Д.ЦОГТБААТАР |
15. | Монгол, Америкийн Залуучуудын жил зарлах талаар | Д.ЦОГТБААТАР |
Ш.ОЧ