Дуулианы эзэн Шим Сук Хи медальд хүрсэнгүй | News.MN

Дуулианы эзэн Шим Сук Хи медальд хүрсэнгүй

Дуулианы эзэн Шим Сук Хи медальд хүрсэнгүй

Дуулианы эзэн Шим Сук Хи медальд хүрсэнгүй

БНСУ-ын гүйлтийн тэшүүрийн тамирчин Шим Сук Хи энэ сард Герман болон Италид болсон Дэлхийн цомын цуврал тэмцээнд оролцсон ч медальт байранд орж чадаагүй байна. Тэрбээр 500, 1500 метрийн зайд өрсөлдсөн ч тав, долдугаар байруудыг эзэлжээ.

БНСУ-ын тамирчид гүйлтийн тэшүүрийн төрөлд олимп болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд онцгой амжилт үзүүлсээр буй. Энэхүү амжилтаа 2018 онд нутагтаа болсон олимпийн наадмын үеэр харуулсан юм.

Олимпийн хошой аварга Шим Сук Хи оны эхэнд олон улсын хэвлэл мэдээллийн анхааралд өртөж, дасгалжуулагч нь бэлгийн дарамт үзүүлснийг илчилсэн билээ. Энэхүү хэрэг БНСУ-д төдийгүй олон улсад хүчээ авсан бөгөөд #MeToo хөдөлгөөний үргэлжлэл болсон.

Тэшүүрчин Шим Сук Хигийн мэдэгдлийн дараа БНСУ-ын спортын холбоодод томоохон шалгалт явуулахаар болж, түүний өмнөх дасгалжуулагчид шүүхээс ял оноогоод байгаа билээ. Дэлхийн хэвлэл мэдээллийн анхааралд өртсөн Шим Сук Хи энэ сард хоёр ч Дэлхийн цомд өрсөлдсөн ч медальт байранд орж чадсангүй.

Энэ жил 21 настай Ши Сук Хи багагүй золиос гаргаж энэхүү мэдэгдлийг хийж, спортын салбар дахь эмэгтэй тамирчдад үзүүлдэг ёс бус дарамтыг ил болгосон. Түүнд БНСУ-ын ард түмэн “Хүчтэй байгаарай, дахиад хичээгээрэй” хэмээн урмын үгээр дэм өгч, дахин амжилт гаргахыг хүссээр байгаа аж.

Ши Сук Хигийн дараагийн оролцох тэмцээн ирэх сард Болгарт болох Дэлхийн цомын тэмцээн юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

шш 2019-02-13 192.82.64.216

дасгалжуулагч байхгүй бол тэгжил таараа хэ хэ

Avatar

Uuuu 2019-02-13 24.126.116.216

УНЭНИЙ ТОЛОО ЯВСАН , БУСАРМАГ ЗУЙЛИЙГ ИЛЧИЛСЭН ХУМУУСИЙГ БАСАМЖИЛСАН БАЙДЛААР ГАРЧИГ ОГСОН НЬ ООРОО ХУЧИРХИЙЛЭЛИЙГ ДЭМЖИЖ БГА ЮМ ШИГ СЭТГЭГДЭЛ ТОРЛОО.. ЧИ Ч БАС ХУЧИРХИЙЛЭЛИЙГ ДЭМЖИГЧ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ Ч БАЙЖ МАГАДГУЙ. ХЭРЭВ БИШ БОЛНО ЧАМД СЭТГУУЙЛ ЗУЙН ЭТИК, ХУН ЧАНАР ЧАДВАР МЭДРЭМЖ ОГТ АЛГА. ЧИ БОЛООГУЙ БНА ДАА ЧАЦГА МИНЬ.

Avatar

Зочин 2019-02-13 202.9.44.96

яана даа,охин үр гэж … хэцүү юм.Хи зоригтой,чадалтай бай. Ирээдүй сайхан, амьдрал үргэлжилсээр байгаа…донтой дасгалжуулагч монголд ч байданг шүү.анхаар….

Avatar

Зочин 2019-02-13 64.119.19.172

Яг монгол царайтай охин байна!

Avatar

Зочин 2019-02-13 66.181.161.80

Гарчигт чинь хүйсээр ялгаварласан, басамжилсан өнгө аяс тодорхой туссан бна. Залуу сэтгүүлч хүн дараагийн удаа анхөөрнө биз!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж