Дуулианы эзэн Шим Сук Хи медальд хүрсэнгүй

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

Дуулианы эзэн Шим Сук Хи медальд хүрсэнгүй

Дуулианы эзэн Шим Сук Хи медальд хүрсэнгүй

БНСУ-ын гүйлтийн тэшүүрийн тамирчин Шим Сук Хи энэ сард Герман болон Италид болсон Дэлхийн цомын цуврал тэмцээнд оролцсон ч медальт байранд орж чадаагүй байна. Тэрбээр 500, 1500 метрийн зайд өрсөлдсөн ч тав, долдугаар байруудыг эзэлжээ.

БНСУ-ын тамирчид гүйлтийн тэшүүрийн төрөлд олимп болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд онцгой амжилт үзүүлсээр буй. Энэхүү амжилтаа 2018 онд нутагтаа болсон олимпийн наадмын үеэр харуулсан юм.

Олимпийн хошой аварга Шим Сук Хи оны эхэнд олон улсын хэвлэл мэдээллийн анхааралд өртөж, дасгалжуулагч нь бэлгийн дарамт үзүүлснийг илчилсэн билээ. Энэхүү хэрэг БНСУ-д төдийгүй олон улсад хүчээ авсан бөгөөд #MeToo хөдөлгөөний үргэлжлэл болсон.

Тэшүүрчин Шим Сук Хигийн мэдэгдлийн дараа БНСУ-ын спортын холбоодод томоохон шалгалт явуулахаар болж, түүний өмнөх дасгалжуулагчид шүүхээс ял оноогоод байгаа билээ. Дэлхийн хэвлэл мэдээллийн анхааралд өртсөн Шим Сук Хи энэ сард хоёр ч Дэлхийн цомд өрсөлдсөн ч медальт байранд орж чадсангүй.

Энэ жил 21 настай Ши Сук Хи багагүй золиос гаргаж энэхүү мэдэгдлийг хийж, спортын салбар дахь эмэгтэй тамирчдад үзүүлдэг ёс бус дарамтыг ил болгосон. Түүнд БНСУ-ын ард түмэн “Хүчтэй байгаарай, дахиад хичээгээрэй” хэмээн урмын үгээр дэм өгч, дахин амжилт гаргахыг хүссээр байгаа аж.

Ши Сук Хигийн дараагийн оролцох тэмцээн ирэх сард Болгарт болох Дэлхийн цомын тэмцээн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж