Эрчүүдэд өгөх хувцаслалтын зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ - FASHION

Эрчүүдэд өгөх хувцаслалтын зөвлөгөө

Эрчүүдэд өгөх хувцаслалтын зөвлөгөө

Эрчүүдэд зориулсан хувцаслалтын зөвлөгөө тун ховор байдаг. Зөвхөн бүсгүйчүүд л загварлаг дэгжин хувцаслах ёстой гэдэг ойлголт аль хэдийнэ хоцрогдсон. Эрэгтэй хүмүүс ч мөн загварлаг дэгжин хувцаслаж, ямар хувцсыг хэрхэн өмсөх талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Дараах зөвлөгөө таныг дэгжин бөгөөд жинхэнэ эр хүн шиг харагдахад тусална.

Судалтай цамцан дээр судалтай зангиа бүү зүү. Таныг зүгээр л тахь шиг харагдуулна.

Костюм өмссөн бол хамгийн доод талын товчийг товчлох хэрэггүй.

Оймсоо гутлын бус өмднийхөө өнгөтэй хослуул.

Бор шаргал өнгийн бүснээс татгалз. Биеийг хувааж намхан харагдуулдаг. Тиймээс өмдтэйгөө өнгө дагуу бүсийг сонго.

Бүх эрхтэндээ гоёл чимэглэл зүүхээс татгалз. Жишээ нь: нүдний шил, бөгж, цаг, бугуйвч, энгэрийн зүүлт, зангианы хавчаар зэргийг нэг дор бүгдийг зүүх нь утгагүй.

 

Хэрэв далайн эрэг дээр л биш бол хөлнөөсөө толгой хүртэл цагаан өнгийн хувцас бүү өмс.

Хослол өмссөн бол костюмны цаанаас цамцны ханцуй бага зэрэг цухуйж байвал зүгээр.

Өмдөнд чинь бүс бүслэх хэсэг байдаг бол заавал бүслэ.

 

Жинсэн өмдний доод хэсгийг хэзээ ч битгий өргөн нугал. Маш болхи харагдуулдаг.

Өмдний доод хэсэг гутлан дээр шүргэж байх хэрэгтэй. Суугаагүй л бол оймс цухуйж харагдах тийм ч зохистой зүйл биш. Гэхдээ хэтэрхий урт өмд ч бас сайхан харагдахгүй л болов уу.

Дөрвөлжин хоншоортой гутлаас татгалз.

 

Цагны оосор бүсны өнгөтэй зохицож байвал илүү дэгжин харагддаг.

Ямар ч эр хүнд дор хаяж нэг ажил хэрэгч, классик хослол байх хэрэгтэй.

Заавал цаг зүүж бай. Эр хүн хаа ч явсан цагтай байх хэрэгтэй.

 

Болзоон дээрээ л биш бол ягаан өнгийн цамцнаас татгалз. Ягаан өнгө хэтэрхий эмэгтэйлэг төдийгүй зохих хүндээ л зохидог.

Цамцныхаа өнгөнөөс тод өнгийн зангиа сонгож байгаарай.

Янз бүрийн бичиг, зурагтай цамцнаас аль болох татгалз. Өсвөр насны хөвгүүн шиг харагдахыг хүсээгүй л бол аль болох цулгуй өнгийн энгийн цамц сонго.

Сүрчгээ зөв сонгож, тааруулж хэрэглэ. Сүрчиг бол тухайн хүнийг илтгэх хамгийн соёлтой хэрэглээ.

 

Хэт бариу, эсвэл хэт том жинснээс ч мөн татгалзах хэрэгтэй.

Буузан гутал хэзээд хоцрогдохгүй. Маш загварлаг бас хөлд эвтэйхэн байдаг.

Нүүрнийхээ хэлбэрт тааруулж үсээ засуул.

Ноолууран пальто ямар ч эр хүнийг маш цэмцтэй харагдуулдаг.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж