БАРИВЧИЛГАА: 500 сая төгрөгийн хар тамхи тээвэрлэж байжээ | News.MN

БАРИВЧИЛГАА: 500 сая төгрөгийн хар тамхи тээвэрлэж байжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

БАРИВЧИЛГАА: 500 сая төгрөгийн хар тамхи тээвэрлэж байжээ

БАРИВЧИЛГАА: 500 сая төгрөгийн хар тамхи тээвэрлэж байжээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид 2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 17.00 цагийн орчимд их хэмжээний хар тамхи хууль бусаар тээвэрлэж явсан этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлж, баривчилсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, 19-32 насны хоёр эрэгтэй, нэг эмэгтэйг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Тэднээс ойролцоогоор 500 сая төгрөгийн үнэ бүхий их хэмжээний хар тамхи хураан авсан байна.

Мөн өнгөрөгч нэгдүгээр сард Нигери улсын гурван иргэн манай улсад их хэмжээний “мөс”-ийг шуудан илгээмжээр нэвтрүүлэхийг завдсан байдаг. Тэдгээр иргэд нь Тайланд улсаас шуудан илгээмжээр дамжуулан 300 сая төгрөгийн үнэ бүхий хар тамхи  хууль бусаар оруулж иржээ.

Сүүлийн үед хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэргийн тоо өсч буйг холбогдох байгууллагууд мэдээлсээр ирсэн. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар Гаалийн байгууллага хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг задвсан таван хэргийг үйлдэл дээр нь илрүүлж таслан зогсоогоод байна.

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, гаалийн байгууллага бусад байгууллагатай хамтарсан арга хэмжээ зохион байгуулсны үр дүнд АНУ, Канад, Их Британи, Герман, Испани, Нидерландаас олон улсын шуудан илгээмжээр хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэргүүдийг илрүүлжээ.

ТУХАЙЛБАЛ

  • 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Герман улсаас Монгол Улсын иргэний нэр дээр ирсэн илгээмжээс LCD гурван ширхэг, гашиш 20 гр, экстази таван ширхгийг гаалийн шалгалтаар илрүүлсэн.
  • Нидерланд улсаас ирүүлсэн шуудан илгээмжээр 10 ширхэг LCD ирсэн нь 2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр илэрчээ.
  • Герман улсаас ирсэн шуудан илгээмжээр 50 гр экстази нэгдүгээр сарын 14-ний өдөр илэрчээ.
  • Малайз улсаас 2019 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр ирсэн “ургамлын үр”-үүдээс хар тамхины агууламж илэрсэн.
  • 2019 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр олон улсын шуудан илгээмжээр их хэмжээний хар тамхи Тайланд улсаас иржээ. Шалгалтын ажиллагаа явуулахад Нигери улсын иргэд манай улсад хууль бусаар хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис худалдан борлуулах гэж байсныг Гаалийн байгууллага, Цагдаагийн ерөнхий газартай хамтран таслан зогсоожээ. Уг буухиа илгээмжид 258 грамм “мөс” агуулагдаж байсан аж.

Манай улсад сүүлийн жилүүдэд хар тамхины хэрэглээ хүрээгээ тэлж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд өсвөр насны залуучууд холбогдож байгаа юм. Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хар тамхины хор хөнөөлийг тэдэнд ойлгуулах, захиалагч, худалдан авагч болохоос урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагаас зөвлөж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн буюу нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэгт 5-8 жилийн хорих ял мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан тохиолдолд мөн 2-8 жил хүртэлх хорих ял шийтгэхээр заажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-02-13 182.160.34.146

500,000,000 сая төгрөгийн том бизнэсийг 19 настай охид хийж байна гоё байгаз гээд эрхлаамдаад байгаа юм уу хаашаа юм вэ? зүгээр л их хэмжээний хар тамхи авч явсан дуракуудыг барьлаа энэ тэр гээд зарлаж болдоггүй болцон юм уу? хаашаа юм

Avatar

Баадай 2019-02-13 202.9.44.96

Долойн үнэн.Үгүй бол тэднийг шууд цаазла. Ирээдүйгээ хамгаалья.

Avatar

Болор 2019-02-13 202.9.43.171

Долдой яасан үнэн хэлэв ээ

Avatar

Долдой 2019-02-13 122.201.24.160

Ард нь гишүүд сайд нар хурандаа нар байгаа болоод л таслан зогсоогдохгүй байгаамаа маргааш нэг хурандаа загнаал суллуулна харж л байгаарай

Avatar

Зочин 2019-02-13 103.26.195.224

Сайдаа хамгаалсан гэх уу?

Avatar

Zochin 2019-02-13 103.229.123.35

Olon udaagiin davtalttai uildel bhaa, odoo l ng uym barigdaj bga n ene bh.

Avatar

яч 2019-02-13 103.87.255.62

ганц нэгийг нь газар дээр нь буудчихаад эсэргүүцэл үзүүлсэн гээд хэрэг хаачихвал ч дороо зогсонодоо ингэж бариад дэмий л цагдаагийн ажил нурна

Avatar

Зочин 2019-02-13 66.181.168.8

Цаазын ялтай улс болж, хар тамхины хэрэглээ бага байгаа дээр нь нам дар. 100 жилийн өмнөх шигээ арчаагүй, тэмбүү, заг хүйтэндээ баригдсан улс болж байна. Улс ард, иргэдээ хамгаалах нь нэн тэргүүний зорилго тул ямар арга хэрэглэх нь хамаагүй.

Avatar

Зочин 2019-02-13 139.5.216.119

Энэ их хар тамхийг нь хэрэглэж дуусгадаг хүмүүс, бүр сургуулийн хүүхдүүд байна гэсэн үг болох гээд байнаадаа.

Avatar

Bbb 2019-02-13 66.181.182.144

Bariad yax yum…. xed xonood mongo avaad sullaad l yavuulna. Daraa ni naizuud bolno…tegeed guitsee

Avatar

Зочин 2019-02-13 202.126.89.106

Hyatad uls shig nasaar ni horhi esvel iluu olon jil changa deglem uzuulehgui bol Ene tal deer huuli uneheer sul bna iim baival tsaashid Ene baidag namdah bish estegeeree baij medeh yum bna da

Avatar

Зочин 2019-02-13 64.119.27.127

Hulhi ardchlal sono tugee umhii mongo huulegchdiin niigem bizar muu muuhai uurelsen manangiin buteel

Avatar

Зочин 2019-02-13 66.181.161.112

Энэ чинь харин жинхэнэ цагдаагийн мэдээлэл шүү. Түүнээс биш амралтын өдрүүдэд тэдэн согтуу эрүүлжүүлэгджээ, тэдэн хулгайн хэрэг гарчээ, тэдэн зам тээврийн осол гарчээ гэсэн мэдээлэл бол үнэн дээ тийм хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу.

Avatar

Бигэр 2019-02-13 202.9.42.93

Монгол улсад гааль гэж байна уу. Таминь ээ Гаальчид нь дандаа авилгач хулгайч нар болсон юм уу. Төрийн албанд зөв сэтгэлтэй, ёс зүйтэй, шударга иргэдээс ажиллуулах боломж хомс байдаг. Гор нь энэ дээ

Avatar

Бямбаа 2019-02-13 202.9.43.171

Гааль цагдаагийн бгууллага хамтарч ажилласан гээд бхад тэнэг юмуу???

Avatar

Зочин 2019-02-13 103.9.90.130

Цаад эзэд сүлжээг олж тэмцэх нь чухал байх. Наад 19-тэй пацаан чинь юугаа мэдхэв чааваас.

Avatar

Зочин 2019-02-13 103.9.90.130

Цаад эзэд сүлжээг олж тэмцэх нь чухал байх. Наад 19-тэй пацаан чинь юугаа мэдхэв чааваас.

Avatar

gggg 2019-02-13 66.181.178.97

medreel um bichix um huuli bus geh shig ugaasaa huuoi bus umig

Avatar

эхорон 2019-02-13 122.201.24.159

Huuli esoor teevrlene geheer yag yahuu garchig yumaa zuv bichij suraach hamgiin muu surlagatnuud setguulch boldog gej unen bhaa.

Avatar

банхаа 2019-02-13 43.228.131.182

хар тамхи тээдэрлэх чинь хууль бус гэсэн үг шүү

Avatar

банхаа 2019-02-13 43.228.131.182

хар тамхи тээвэрлэх чинь хууль бус гэсэн үг шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж