БАРИВЧИЛГАА: 500 сая төгрөгийн хар тамхи тээвэрлэж байжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

БАРИВЧИЛГАА: 500 сая төгрөгийн хар тамхи тээвэрлэж байжээ

БАРИВЧИЛГАА: 500 сая төгрөгийн хар тамхи тээвэрлэж байжээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид 2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 17.00 цагийн орчимд их хэмжээний хар тамхи хууль бусаар тээвэрлэж явсан этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлж, баривчилсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, 19-32 насны хоёр эрэгтэй, нэг эмэгтэйг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Тэднээс ойролцоогоор 500 сая төгрөгийн үнэ бүхий их хэмжээний хар тамхи хураан авсан байна.

Мөн өнгөрөгч нэгдүгээр сард Нигери улсын гурван иргэн манай улсад их хэмжээний “мөс”-ийг шуудан илгээмжээр нэвтрүүлэхийг завдсан байдаг. Тэдгээр иргэд нь Тайланд улсаас шуудан илгээмжээр дамжуулан 300 сая төгрөгийн үнэ бүхий хар тамхи  хууль бусаар оруулж иржээ.

Сүүлийн үед хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэргийн тоо өсч буйг холбогдох байгууллагууд мэдээлсээр ирсэн. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар Гаалийн байгууллага хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг задвсан таван хэргийг үйлдэл дээр нь илрүүлж таслан зогсоогоод байна.

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, гаалийн байгууллага бусад байгууллагатай хамтарсан арга хэмжээ зохион байгуулсны үр дүнд АНУ, Канад, Их Британи, Герман, Испани, Нидерландаас олон улсын шуудан илгээмжээр хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэргүүдийг илрүүлжээ.

ТУХАЙЛБАЛ

  • 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Герман улсаас Монгол Улсын иргэний нэр дээр ирсэн илгээмжээс LCD гурван ширхэг, гашиш 20 гр, экстази таван ширхгийг гаалийн шалгалтаар илрүүлсэн.
  • Нидерланд улсаас ирүүлсэн шуудан илгээмжээр 10 ширхэг LCD ирсэн нь 2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр илэрчээ.
  • Герман улсаас ирсэн шуудан илгээмжээр 50 гр экстази нэгдүгээр сарын 14-ний өдөр илэрчээ.
  • Малайз улсаас 2019 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр ирсэн “ургамлын үр”-үүдээс хар тамхины агууламж илэрсэн.
  • 2019 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр олон улсын шуудан илгээмжээр их хэмжээний хар тамхи Тайланд улсаас иржээ. Шалгалтын ажиллагаа явуулахад Нигери улсын иргэд манай улсад хууль бусаар хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис худалдан борлуулах гэж байсныг Гаалийн байгууллага, Цагдаагийн ерөнхий газартай хамтран таслан зогсоожээ. Уг буухиа илгээмжид 258 грамм “мөс” агуулагдаж байсан аж.

Манай улсад сүүлийн жилүүдэд хар тамхины хэрэглээ хүрээгээ тэлж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд өсвөр насны залуучууд холбогдож байгаа юм. Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хар тамхины хор хөнөөлийг тэдэнд ойлгуулах, захиалагч, худалдан авагч болохоос урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагаас зөвлөж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн буюу нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэгт 5-8 жилийн хорих ял мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан тохиолдолд мөн 2-8 жил хүртэлх хорих ял шийтгэхээр заажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж