Та хүүхдээ менингитийн халдвараас хамгаалж байна уу?

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

Та хүүхдээ менингитийн халдвараас хамгаалж байна уу?

Та хүүхдээ менингитийн халдвараас хамгаалж байна уу?

Шинж тэмдэг илэрсэн даруйд эмнэлэгт хандахгүй л бол тухайн хүний амь нас минутаар хэмжигдэх цахилгаан менингит буюу менингококкт халдварын дэгдэлт эхлээд байна. Тухайлбал, энэ он гарснаар менингококкт халдварын гурван тохиолдол нийслэлд бүртгэгджээ. Мөн Цагаан сарын үед Увс аймагт менингококкт халдвараар өвчилсөн тохиолдол гарсан юм.

Гэнэт халуурч, хурдан хүндэрдэг цаашлаад амь насанд хүрэх эрсдэлтэй гэдэг утгаараа менингококкт халдвар нь хурц халдварт өвчинд тооцогддог. Тиймээс менингококкт халдварын талаар мэдлэгтэй байж, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал юм.

Хаврын улиралд хүний дархлаа суларснаар аливаа хурц халдварт өвчний дэгдэлт нэмэгддэг. Үүний нэг нь менингококкт халдвар бөгөөд эрсдэлт бүлэг нь 0-5 хүртэлх насныхан.

Шинж тэмдэг

Дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандсанаар бүрэн эдгэх боломжтой юм

  • Энэ өвчний үед хүүхэд гэнэт өндөр халуурч, их хэмжээгээр бөөлжинө
  •  Гэрлээс айх, маш цочимтгой болно
  • Хөхөөр хооллодог хүүхэд хөхөө хөхөж чадахаа болих, хоолонд дургүй болох
  • Хүзүү хөшиж, ухаан санаа самуурах
  • Эдгээр шинж тэмдгүүдтэй зэрэгцэн 1-2 цагийн дотор үе мөчөөс эхлэн тууралт гарч, маш хурдан хугацаанд цусархаг болдог аж
  • Улмаар цусан тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвсэл болдог байна.

Урьдчилан сэргийлэх

  • Хоолой нь өвддөг, ангинатай хүн хоолойгоо эмчлүүлэх
  • Давс, царван, сода, лимоны уусмал, тамединаар хоолойгоо зайлах
  • Хүүхдийн хоолой, амыг зөгийн балаар арчих
  • Хүүхдээ хооллохын өмнө гараа сайтар угаах
  • Хүүхдийг үнсэхээс татгалзах
  • Бага насны хүүхдийг дагуулан олон нийтийн газраар  явахгүй байх
  • Хүүхдийн биед гарч буй өөрчлөлтийг анзаарах
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж