Ньюс хөтөч: Цагаан Дара эх бурхныг нэг өдөрт багтаан бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Цагаан Дара эх бурхныг нэг өдөрт багтаан бүтээнэ

Ньюс хөтөч: Цагаан Дара эх бурхныг нэг өдөрт багтаан бүтээнэ

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08.30 цагт 

Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацанд VII Заяа гэгээний лагшин шүтээнд мөргөх, хүндэтгэх үйл ажиллагаа болно.

09.00 цагт

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордон /баруун 4 зам/-д МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн III хурал болно. Утас: 99027019

11.00 цагт 

Нийслэлийн Засаг захиргааны V байрны Иргэний танхимд НЗД-ын нэрэмжит ЕБС-ийн сурагчдын сагсан бөмбөгийн "Улаанбаатар лиг"-ийн 10 жилийн ойд зориулсан тэмцээний сугалаа явагдана.

11.00 цагт

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдэд Монгол Улсын Морин хуурын чуулгын "Мөргөлийн эгшиг" тоглолт болно. Утас: 99040811

11.30 цагт 

Үндэсний мэдээллийн төвд "Улсаа аврах ард түмний хөдөлгөөн"-өөс Ээлжит бус чуулганыг хуралдуулж УИХ-ыг тараахыг шаардаж, мэдээлэл хийнэ.

11.30 цагт 

"Монгол Ньюс" мэдээллийн төвд Болорсофт компаниас "Монгол бичгээр цахим орчинд бичих шинэ боломж"-ийг танилцуулна.

11.40 цагт

Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд Цагаан дара эх бурхныг нэг өдөрт багтаан бүтээнэ. Утас: 342195, 88016871, 88136969

13:00 цагт 

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т Агаарын бохирдлыг бууруулах тeхнологи нэвтрүүлэх Монгол, БНСУ-ын хамтын ажиллагааны хурал зохион болно. Утас: 99062349

15.00 цагт

“3оорь 2” киноны нээлт Тэнгис кинотеатрт (2/13-нд 15:00 цаг), Өргөө кинотеатрт (2/13-нд 18:00 цаг) болно. Утас: 88119484

17.00 цагт

Зориг сангийн “Байгаль орчны манлайлагч” хөтөлбөрийн хог хаягдал бууруулах “Ananas” баг хөрөнгө босгох арга хэмжээ зохион байгуулж, ирсэн хүн бүрт хулдаасан анонсоор хийсэн, халдваргүйжүүлсэн тор бэлэглэнэ.

17.00 цагт

“Peace Patisserie” Валентины баярт зориулан өөрийн гараар шоколад хайлуулан хүссэн орцоо (самар, чихэр, кокос г.м.) зүрхэн хэвэнд хийн дотны хүндээ өгөх боломжийг таньд олгоно. Хаяг: Мэргэжилтний 20, Peace Mall, 1 давхар.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж