Мэргэжлийн боксын рингэнд 11 дэх тулаанаа хийж, ялалт байгуулан IBO холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга болсон Н.Төгсцогтын дараагийн өрсөлдөгч олны анхаарлыг татаж буй. Тэгвэл түүний өрсөлдөгч АНУ-ын тамирчин Гери Рассель ажээ.
Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, “King Tug” хочит Н.Төгсцогт одоогоор нэг ч ялагдалгүй 100 хувийн амжилттай яваа. Түүний өрсөлдөгчөөр тодроод буй Рассель 30 настай бөгөөд мэргэжлийн дэвжээнд 30 удаа тоглосноос 17-г нь хүнд цохилтоор ялсан байна. Тамирчны замналдаа ганцхан удаа ялагдаж, дэлхийн аварга цолыг гурван удаа хамгаалаад буй шилдэг боксчин аж.
WBC холбооны аваргын бүсийн төлөө өрсөлдөх тэдний тулааны тов гараагүй байгаа ч ирэх дөрөвдүгээр сард тулаан болж магадгүй юм байна.
Холбоотой мэдээ