Л.Оюун-Эрдэнэ: Илүү санаачилгатай, бүтээлч ажиллахыг дарга нарт анхаарууллаа | News.MN

Л.Оюун-Эрдэнэ: Илүү санаачилгатай, бүтээлч ажиллахыг дарга нарт анхаарууллаа

Л.Оюун-Эрдэнэ: Илүү санаачилгатай, бүтээлч ажиллахыг дарга нарт анхаарууллаа

Л.Оюун-Эрдэнэ: Илүү санаачилгатай, бүтээлч ажиллахыг дарга нарт анхаарууллаа

Хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд үнэлгээ хийх болон дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудын үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлох ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хурал өнөөдөр боллоо. Тус ажлын хэсгийн даргаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байна. Ажлын хэсэгт Монгол банк, Авлигатай тэмцэх газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүний эрхийн комисс зэрэг байгууллагын удирдлага, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар багтжээ.

1990 оноос хойш Монгол Улсад үндэсний, салбарын болон салбар хоорондын түвшинд урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын 500 орчим баримт бичиг батлагдсанаас 190 гаруй нь хүчинтэй байна.

Эдгээр баримт бичгийн олонх нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” батлагдахаас өмнө гарсан учраас нэршлийн хувьд хуульд нийцээгүй, хэрэгжих хугацааны хувьд замбараагүй, хуулийн шаардлага хангахгүй, урт хугацааны зорилго, зорилтуудыг хангахад чиглээгүй, хоорондын уялдаа сул, бодлогын нэгдмэл цогц байдал алдагдсан гэдгийг Үндэсний хөгжлийн газраас танилцуулж байлаа.

Бодлогын баримт бичгүүдийг үнэлэх ажлын үр дүнд үндэслэн уялдаа хангахгүй байгаа баримт бичгүүдийг хүчингүй болгох, шинэчлэн боловсруулах, цөөлөх шийдвэрийг Засгийн газар гаргана. Түүнчлэн баримт бичгүүдийн үнэлгээний ажил нь цаашид хөгжлийн бодлогыг дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулж, нэгдсэн зохицуулалттай хэрэгжүүлнэ гэдгийг Ажлын хэсгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Өмнө гарсан бичиг баримтуудыг нягталж, үнэлж дүгнэе. Үнэлгээнд тулгуурлан дараагийн 20-25 жилийн хөгжлийн төсөөллийг гаргая гэлээ. Энэ ажилд цаг зав, сэтгэл гаргаж, илүү санаачилгатай, бүтээлч ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд үүрэг болголоо.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг биелүүлэхэд анхаарч ажиллана. Зөвхөн өчигдөр, өнөөдөр биш ирээдүйг төлөвлөж, хамтын төсөөлөлтэй болъё. УИХ, Засгийн газрын гишүүд, улс төрийн намуудын түвшинд Монгол Улс ийм бодлогоор хөгжинө гэсэн нэгдсэн бодлоготой болох нь зүйтэй гээд энэ бодлогыг тодорхойлон гаргах хүмүүс нь төрийн албанд удирдах албан тушаал хашиж буй та бүхэн юм гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцолж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
68
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-12 202.72.245.202

ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ БОЛОВСРОЛ ЧАДВАРГҮЙ 60 ТЭРБУМЫН ХҮМҮҮСЭЭС ЮУ Ч ГАРАХГҮЙ ЭЭ БҮГДИЙГ СОЛЬ ОЮУУК АА

Avatar

Зочин 2019-02-12 66.181.166.196

БЭТИЙ ГУЦ

Avatar

зочин 2019-02-12 202.180.220.35

Маш зөв. Монгол улс хөгжлийн төлөвлөлт хийхгүйгээр хөгжих боломжгүй. Сайд хамгийн зөв ажлаа барьж авсан байна. Амжилт хүсье

Avatar

Зочин 2019-02-12 202.131.244.210

Рекламаа эрч хүчтэй эхлүүлж байх шив

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2019-02-12 122.201.21.12

Ордоны хэрүүлээс бодлогын чанартай ийм зүйлд анхаарч байгаа нь зөв.90 онд төлөвлөлт бол социализмын буруу зүйл гээд хэрэгсээгүй нь алдаа болсон. Одоо наад хажууд сууж байгаа хэн ч танихгүй даргынхаа газрыг ЗГ-ын бүтцэд оруулж, хороо болгох хэрэгтэй.Манай төлөвлөлт, төсөв хоёр хөл толгой нь мэдэгдэхээ байсан.СЯ хөгжлийн бодлого, төлөвлөлтөө сул анхаараад төсвөө барьж ажиллаад байгаа нь буруу.ТӨСӨВТӨӨ ТААРУУЛЖ ТИЙМ ЮМ ХИЙНЭ ГЭХ БИШ, ТИЙМ ЮМ ХИЙНЭ, ҮҮНД ИЙМ ТӨСӨВ ЗАРЦУУЛЪЯ гэсэн логикоор ажиллах.

Avatar

гол нь тоов тодорхой 2019-02-12 106.130.204.178

чанартай цөөн зорилт гаргамаар юм …. ажил хэрэг болж болохоор ….. дэндүү хариуцлагагүй байхын

Avatar

Зочин 2019-02-12 202.9.43.16

МАН тай чинь хамт 2020 онд тооцоо бодох цаг ирнэ дээ. Чи үргэлж тарган цатгалан тансаг орд харшид загвар үзүүлнэ гэж байхгүй. Чи харж байгаарай

Avatar

зочин 2019-02-12 202.9.42.129

Өөө Энэ нусак чинь Хүкээсээ илүү ПИАРчин байх нь ….Аягүйдвэл суудалд нь сэм санаархаж яваа даа …ичнээ л гэж лав байхгүй …

Avatar

Зочин 2019-02-12 66.181.183.167

Энэ далдага юу вэ. Салтаанд нь сааб байгаа даа

Avatar

Зочин 2019-02-12 185.189.115.138

2020 онд далаар нь цэвэр тавиад хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Санаа зоволтгүй.

Avatar

Зочин 2019-02-12 199.249.230.85

Зөв. 100 хувь дэмжиж байна!

Avatar

Зочин 2019-02-12 103.229.121.169

FINANCIAL NATION , START-UP NATION AAN ZARLAREI . WILL OF NATION AAN ZARLAH HEREGTEI .\n\nNORGE BANK INVESTMENT MANAGEMENT IIN AIDAL SOVEREIGN WEALTH FUND AAN BAIGUL ,TUGEED ERDENET MONGOL IIN OKHIB COMPANY UUD IJI BUREN AAR NI BAIGUULJI ARD TUMEN D DIVIDENT AVADAG BAILGAAA. ,TIGEED BOLNOO

Avatar

Зочин 2019-02-12 103.229.121.169

FINANCIAL NATION , START-UP NATION AAN ZARLAREI . WILL NATION AAN ZARLAH HEREGTEI .NORGE BANK INVESTMENT MANAGEMENT IIN AIDAL SOVEREIGN WEALTH FUND AAN BAIGUL ,TUGEED ERDENET MONGOL IIN OKHIB COMPANY UUD IJI BUREN AAR NI BAIGUULJI ARD TUMEN D DIVIDENT AVADAG BAILGAAA. ,TIGEED BOLNOO

Avatar

2019 2019-02-12 64.119.18.152

Huuhdiin mungu deer yalgana hun nas barahad yalgana muusain novshnuudiig 2020 ond shorond hiih huniig songono oo

Avatar

Тайван 2019-02-12 66.181.185.155

Танай намд бодлого мөрийн хөтөлбөр сонгуульд орохдоо гаргасан олон жилийн хөтөлбөр гэж бий юу, нэг нь дарга болохоороо үсчээд байх юм. Уул уурхайгаа ойлго л доо, хүчиндэж бярдаад ямар нэгэн сан байгуулна гэж байдаггүй юм. Сургуульд заадаггүй юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж