Дутуу төрөлтийг бууруулах, нярайд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулна

Хуучирсан мэдээ: 2019.02.12-нд нийтлэгдсэн

Дутуу төрөлтийг бууруулах, нярайд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулна

Дутуу төрөлтийг бууруулах, нярайд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулна

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас ЭХЭМҮТ, Эх барих эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Нийслэлийн ЭМГ, 21 аймгийн ЭМГ-ын дарга, удирдлагууд, эх барих, эмэгтэйчүүд болон хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, нярайн болон хүүхдийн эмч нарт зориулан дутуу төрсөн хүүхдэд хийдэг “Сурфактант эмчилгээний арга зүй” цахим сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож, нярайн эндэгдэлийг бууруулах чиглэлд онцгой анхаарал хандуулж, эмч эмнэлгийн ажилчид  шат шатандаа хичээнгүйлэн ажиллахыг үүрэг болгов.

Монгол Улсын нялхсын эндэгдлийн 60 гаруй хувийг нярайн эндэгдэл эзэлж, түүний 70 гаруй хувийг нярайн эрт үеийн,  30 орчим хувийг нярайн хожуу үеийн эндэгдэл эзэлж байна. Нийт нярайн 4.6 хувь нь дутуу, бага жинтэй төрж  нярайн эндэгдлийн 66.2 хувийг эзэлж байгаа тул дутуу төрөлтийг бууруулах, дутуу нярайд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, амьдрах чадварыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Нярай судлалын салбарт орчин үеийн дэвшилтэт технологи болох сурфактант эмчилгээг хэрэглэснээр улс орнууд бага жинтэй нярайн амьдрах чадварыг 90  хүртэл хувиар нэмэгдүүлж байна. Монгол улсад дутуу, бага жинтэй нярайн эндэгдлийн тэргүүлэх шалтгаан нь амьсгал хямралын хамшинж (48.1%) тул сурфактант эмчилгээг хэрэглэх шаардлагатай байна.

Ургийн хөгжлийн 22-24 долоо хоногтойгоос уушгины эс сурфактант нийлэгшүүлж эхлэх ба 34 долоо хоног хүрэхэд хангалттай нийлэгждэг. Хүүхэд анхны амьсгал авч эхлэхэд шингэн шимэгдэн, сурфактант цулцангийн гадаргууг жигд бүрхэнэ.

Нярайн сурфактант эмчилгээ хийх арга зүйн зааврыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлан хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж