Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод пара пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээн (Fazza World Para Powerlifting World Cup) хоёрдугаар сарын 8-12-ны өдрүүдэд боллоо. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр хэвтээ шахалтын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд өрсөлдсөн Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 240 кг-ыг өргөсөн амжилтаар аваргын алтан медалийг хүртлээ. Түүний араас Кыргызстан, Иракын тамирчид орсон бөгөөд 203, 206 кг-ыг өргөжээ. Энэ жинд АНЭУ, Турк, Ирак, Гүрж, Бразил, Монгол зэрэг 10 орны тамирчид өрсөлдлөө.
Энэ жил 34 настай Э.Содномпилжээ дэлхийн дээд амжилтыг эзэмшигч бөгөөд түүний дасгалжуулагчаар Д.Баттулга ажиллаж байна.
“Рио 2016” паралимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн аварга, Азийн наадмын алтан медальт, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 2019 оны анхны тэмцээнийг алтан медалиар эхлүүллээ.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон шууд үзэх:
Холбоотой мэдээ