Ээлжит бус чуулган зарлана, зарлахгүй

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

VS

Ээлжит бус чуулган зарлана, зарлахгүй

Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас намрын чуулганы есөн удаагийн хуралдаан тасалдсан тул УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзжээ.

Мөн намрын чуулганаар хэлэлцэж амжаагүй чухал хуулийн төслүүдийг хэлэлцэх гэхчилэн хийх ажил олон байхад урт хугацаанд амралтын байдалд байж болохгүйг сануулж ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг шаардаад байгаа юм.

УИХ-ын ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 10-ны үеэр зарлан хуралдуулж магадгүй гэсэн хүлээлт байна. Тов гараагүй ч УИХ-ын даргын зарласнаар хуралдах боломжтой. Ээлжит бус чуулган хуралдсан тохиолдолд хүлээгдэж буй хуулийн төслүүдийг хэлэлцэх юм. Эл асуудлыг энэ долоо хоногийн VS буландаа онцоллоо.

Д.Лүндээжанцан
УИХ-ын гишүүн

Даргын дэргэдэх зөвлөл дээр ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар тохирсон. Гуравдугаар сарын 10-ны үеэр ээлжит бус зарлана. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд шахуу байгаа учраас ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар болсон. Нэр заагаад өгсөн хуулиудаас гадна сонгуулийн гурван хууль, Улс төрийн намын хууль, Улс төрийн намын санхүүжилтийн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулиуд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлуудыг хаврын чуулганаар хэлэлцэхээр баталсан. Үүнтэй холбоотой бэлтгэл ажлууд их байна.

С.Эрдэнэ
УИХ-ын гишүүн

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага байхгүй. Юу хэлэлцэх нь тодорхой бус, юу хийх гээд байгаа нь тодорхойгүй, ард түмэнд таалагдах гэсэн, өөрсдөө хууль зөрчсөн үйлдлээ арилгах гэсэн ийм башир арга л гэж харж байгаа. Өнгөрсөн жил УИХ-ын тухай Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа гишүүд чуулганы хуралдааны гуравны нэг хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хурал тасалбал УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах хуулийн заалтыг тусгаж өгсөн. Харамсалтай нь уг заалтыг мөрддөггүй. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээний асуудлаас бусад асуудлаар хуралдааныг орхих буюу хурал таслахыг хориглосон. Гэтэл намрын чуулганаар хуралдаан хаясан нөхдүүд ямар ч шалтгаангүйгээр чуулганыг хоёр сар гацааж, УИХ-ын Дэгийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Үүнд хэн ч хариуцлага тооцоогүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж