Энэтхэгт зочид буудалд гал гарч 17 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.02.12-нд нийтлэгдсэн

Энэтхэгт зочид буудалд гал гарч 17 хүн амиа алджээ

Энэтхэгт зочид буудалд гал гарч 17 хүн амиа алджээ

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын нэгэн зочид буудалд өнөөдөр /2019.02.12/ өглөө гал гарч 17 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Нийт гурван цаг үргэлжилсэн аврах ажиллагааны үр дүнд 35 хүнийг галаас эсэн мэнд гарган авсан байна.

Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар гал зочид буудлын хамгийн дээд давхраас эхлэн гарсан бөгөөд амиа алдсан хүмүүсийн дотор нэг хүүхэд байжээ. Урьдчилсан байдлаар гал цахилгааны богино холбоо үүссэнээс гарсан гэж дүгнэж байгаа аж.

Хоёрхон сарын өмнө буюу арванхоёрдугаар сард тус улсын Мумбай хотын эмнэлэгт гал гарснаас болж зургаан хүн амиа алдаж, 100 гаруй хүн түлэгдэж гэмтсэн билээ.

Эх сурвалж:RT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж