Нью-Йорк Никс 17 дараалан хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2019.02.12-нд нийтлэгдсэн

Нью-Йорк Никс 17 дараалан хожигдлоо

Нью-Йорк Никс 17 дараалан хожигдлоо

НБА-н талбайд өнөөдөр хэд хэдэн тоглолт болсноос олны анхааралд Кливлэнд Кавальерс болон Нью-Йорк Никс багуудын тоглолт байлаа. Учир нь хоёр баг Дорнод бүсийн хүснэгтийн сүүлд ердөө нэг хожлын зөрүүтэй бичигдэж байсан. Өнөөдрийн тоглолтонд талбайн эзэн багийн К.Лау оролцсон бөгөөд Кливлэнд Кавальерс баг өрсөлдөгч Нью-Йорк Никс багийг 107-104 харьцаатай хожив.

Тоглолтын үндсэн цаг өндөрлөхөд хэдхэн секунд дутуу байхад Д.Смит болон Ж.Жекинс нар тус бүртээ 3 онооны шидэлт гүйцэтгэсэн ч амжилттай болж чадалгүй цаг дууссан. Тус тоглолтонд ялагдал хүлээсэн Нью-Йорк Никс баг энэ улиралд 46 дахь ялагдлаа амсаж байгаа ба сүүлийн 17 тоглолт дараалан хожигдож байна. Энэ нь тус багийн түүхэн дэх хамгийн олон дараалан хожигдсон үзүүлэлт болж байгаа ажээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж