Хууль бус автомат тоглоомын газрыг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.12-нд нийтлэгдсэн

Хууль бус автомат тоглоомын газрыг илрүүлжээ

Хууль бус автомат тоглоомын газрыг илрүүлжээ

Баянгол дүүргийн 18 дугаар хороонд хууль бусаар автомат тоглоомын газар ажиллаж байсныг илрүүлжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёрдугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө "BEST" худалдааны төвийн хоёр давхарт хууль бусаар автомат тоглоомын газар ажиллаж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

 

Энэ талаар Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн ахмад Ж.Баасанжаргалаас тодрууллаа. Тэрбээр “Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Дүүргийн прокурорын газартай хамтран энэ сарын 11-нээс 12-нд шилжих шөнө "BEST" худалдааны төвийн хоёр давхарт хууль бусаар автомат тоглоомын газар ажиллаж байсныг илрүүлэн шалгаж байна. Хууль бус автомат тоглоомын газар нь өнгөрсөн нэгдүгээр сард үйл ажиллагаагаа эхэлж байхад нь цагдаагийн алба хаагчид хоёр сая төгрөгөөр торгож байсан ч цагдаагийн алба хаагчид дахин шалгалт хийхэд үйл ажиллагаагаа явуулж байсан учраас зөрчлийн хэрэг нээгээд шалгаж байна. Одоогоор автомат тоглоомын газрыг битүүмжилж, бичиг баримтын хураан авч үйл ажиллагааг нь зогсоосон. Эх сурвалжийн мэдээлснээр тус автомат тоглоомын газар нь хууль бус үйл ажиллагаа явуулаад удаж байгаа гэсэн. Өөр хууль бус автомат тоглоомын газруудын  талаар мэдээлэл авч, шалгаж байна” гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж