Тимошенко Крымыг Украинд эргүүлэн авахаа амлав

Хуучирсан мэдээ: 2019.02.12-нд нийтлэгдсэн

Тимошенко Крымыг Украинд эргүүлэн авахаа амлав

Тимошенко Крымыг Украинд эргүүлэн авахаа амлав

Украины Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Юлия Тимошенко сонгуульд ялалт байгуулсныхаа дараа Крымыг Украинд эргүүлэн авахаа мэдэгджээ. Түүний үзэж буйгаар, “Крым, Донбассын газар нутгийг Украин эргүүлэн авах зорилготой байгаа бөгөөд улс орны хүлээсэн алдагдлыг нөхөн төлөхийг шаардахаа илэрхийлсэн байна.

Юлия Тимошенко түүнчлэн Украин НАТО-д аль болох хугацаа алдалгүй элсэх нь улс орныг харийн түрэмгийллээс хамгаалах цорын ганц баталгаа гэж үзжээ. Украины Ерөнхийлөгчийн сонгууль гуравдугаар сарын 31-нд болох бөгөөд энэ удаа хамгийн олон буюу 44 нэр дэвшигч өрсөлдөж байгаа аж.

Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар, тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчээр жүжигчин Владимир Зеленский нэрлэгджээ. Түүний төлөө санал асуулгад оролцогчдын 19 хувь нь саналаа өгөхөд бэлэн байгаа бол Тимошенкогийн төлөө 18.2 хувь нь, Порошенкогийн төлөө 15.1 хувь нь тус тус санал өгөхөд бэлэн байгаа аж.

Эх сурвалж: АиФ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж