Ипотекийн зээлийг хариуцах "Хөгжлийн сан” менежментийн компани байгуулагджээ

Хуучирсан мэдээ: 2019.02.12-нд нийтлэгдсэн

Ипотекийн зээлийг хариуцах "Хөгжлийн сан” менежментийн компани байгуулагджээ

Ипотекийн зээлийг хариуцах "Хөгжлийн сан” менежментийн компани байгуулагджээ

Гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтцийг сайжруулах, инженерийн шугам сүлжээнд хамрагдсан айл өрхийг ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамруулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулж батлуулсан билээ. Уг асуудлыг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын "Хөгжлийн сан” менежментийн компани хариуцан ажиллаж байгаа аж.

Арилжааны банкууд өөрсдийн санхүүжүүлсэн барилгуудад ипотекийн зээл олгож байна гэх иргэдийн шүүмжлэл тасардаггүй. Тэгвэл энэ асуудалд  УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо анхаарал хандуулж ипотекийн зээлийг зорилтот иргэдэд олгох хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр  Төв банк, арилжааны банкуудад хяналт тавих, хамтарч ажиллахаар төлөвлөж, ээлжит бус чуулганаар эсвэл хаврын чуулганы эхэнд хэлэлцэн шийдвэрлэх аж.

Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2018 онд нийт 309.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4676 иргэнд олгосон бөгөөд үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 191.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2768 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 118.1 тэрбум төгрөгийг 1908 иргэнд олгожээ.

ОУВС-аас энэ оноос эхлэн ипотекийн зээлийг Засгийн газрын мэдэлд шилжүүлэх шаардлагыг тавьсан ч эдийн засгийн нөхцөл байдлын улмаас Засгийн газар дангаараа дааж авч явж чадахгүй учир Монголбанктай хамтран хэрэгжүүлэхээр болсон. 2019 оны төсөвт ипотекийн зээлийн санхүүжилтэд 115 тэрбум төгрөг төсөвлөсөн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж