УИХ-ын гишүүн Л.Болд тойрогтоо ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2015.04.06-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Л.Болд тойрогтоо ажиллалаа

УИХ-ын гишүүн Л.Болд Намрын чуулганы завсарлагаанаар тойрогтоо буюу Хан-Уул дүүргийн ажиллаж иргэд сонгогчидтойгоо уулзалт хийлээ. Тэрээр энэ амралтын өдрүүдэд Хан-Уул дүүргийн Яармагийн 4, 5, 6, 7, 8 хорооны иргэдтэй 60-р сургууль дээр Буянт Ухаа хороолол, Хан-Уулын 16-р хорооны иргэдтэй 7-р сургууль дээр тус тус уулзалт хийсэн юм. Хан-Уулын 16-р хороонд тулгамдаад байгаа нэг асуудал нь Буянт Ухаа хороололд цоо шинэ цэцэрлэгийн байр баригдсан ч хувийн байгууллагын барьсан барилгыг төр, байгууллага хоорондоо худалдан авах үнийг тохиролцож чадаагүй учраас одоог хүртэл тухайн барилга ашиглалтад ороогүй байгаа учир энэ тал дээр гишүүний дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгааг тойрог, хорооны удирдлагууд онцолж байлаа. Хэрвээ энэ цэцэрлэгийн асуудал нэг тийшээ шийдэгдвэл Буян-Ухаа хороолол, 16-р хорооны цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 600 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болох юм. Энэ цэцэрлэгийг ашиглалт оруулах тал дээр шийдвэртэй алхам хийхээ Л.Болд гишүүн мэдэгдлээ. Хан-Уул дүүргийн XVI, XVII хороо нь орон сууцны хороолол баригдахаас өмнө гэр хороолол байсан гэдгээр онцлог хороо юм. Тус хороодод “Алтангадас”, “Анар”, “Буянт-Ухаа” зэрэг орон сууцны хороолол баригдсанаас хойш 2069 өрхийн 6207 иргэн шилжин иржээ. Шилжилт хөдөлгөөнөө дагаад өрхийн эмнэлгүүдэд ачаалал ирж хүндээ хүрсэн үйлчилгээг үзүүлэхэд хүндрэлтэй болсон талаар дурдлаа. Тиймээс эрүүл мэндийн үйлчилгээнд шаардлагатай эм тариа, стандартад нийцсэн тоног төхөөрөмжийн хангамжийн асуудлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг ч  уулзалтанд оролцсон эмнэлгийн ажилчид хэлж байлаа. Л.Болд гишүүн иргэдтэйгээ нээлттэй ярилцаж захидлаар ирсэн саналуудад хариулт өгөн харилцан ярилцлаа. Бямба гарагт хийсэн уулзуултын үеэр цалин тэтгэвэрийг нэмэгдүүлэх, өрхийн эмнэлгийн хүртээмж, хогны асуудал, СӨХ-ны үйл ажиллагааны доголдол, газар өмчлөл, цэцэрлэг сургуулийн байр байшингийн асуудлууд голчлон хөндөгдөж байлаа.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж