Зарим шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа

Хуучирсан мэдээ: 2019.02.12-нд нийтлэгдсэн

Зарим шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа

Зарим шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүгчийн сонгон шалгаруулах журамд тус тус заасны дагуу Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 1 сул орон тоонд, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2 сул орон тоонд, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 3 шүүгчийн, Ерөнхий шүүгчийн 1 сул орон тоонд тус тус сонгон шалгаруулалт зарлалаа.

Нэр дэвшигчийн материал хүлээн авах ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 12-ны 09 цагаас 2019 оны 03 дугаар сарын 05-ны 17 цаг хүртэл зохион байгуулах ба шалгалт авах, үнэлгээ өгөх ажиллагааг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хэрэгжүүлэхээр боллоо.

Жич:Дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудас www.judcouncil.mn сайтаас авна уу. Холбогдох утас 7000-8022

Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж