Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч С.Мөнхчулууныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх одоо болтол батламжлаагүй байгаа юм. Түүнийг батламжлах эсэхэд ямар нэг хуулийн хугацаа байхгүй ч аливаа албан бичигт 30 хоногийн дотор хариу өгөх хуулийн заалтаас өөр “наагаад” зүйчлэх заалт байхгүй байгаа юм.
Тэгвэл энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Хотын дарга бол нийслэлийн томоохон асуудлыг шийдэх ёстой албан тушаалтан. Энэ ч утгаараа өөрчилье гэж Ерөнхий сайд хандсан. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хугацаанд НИТХ-аас нэр дэвшүүлсэн иргэнийг нэг удаа буцаах боломжтой. Иргэдийн хурлаас гаргасан тэр шийдвэрийг хуулийнх нь хугацаанд шийдвэрлэх байх” гэсэн тайлбарыг өглөө.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ