Ардчилсан намынхан маргааш Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой, намын баярын өдрөө тэмдэглэнэ. Тэртээ 1990 оны хоёрдугаар сарын 18-нд МоАХ-ны анхдугаар хурал дээр Ардчилсан холбоо үндэсний хэмжээний улс төр олон нийтийн бодит хүчин гэдгийг баталгаажуулж, Монголын Ардчилсан нам байгуулагдсаныг зарласан. Ингээд дөрөвдүгээр сарын 7-нд намын анхдугаар Их хурлаа хийж, даргаар нь одоогийн Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг сонгосон түүхтэй.
Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой,
Ардчилсан намын баярын өдрийн
хүндэтгэлийн арга хэмжээний хөтөлбөр
11:00 – 11:05 Нээлт: Монгол Улсын төрийн дуулал, Хөтлөгч Ш.Баянмөнх
11:05 – 11:20 УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд улс төрийн илтгэл тавина
11:20 – 11:25 АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр үг хэлж,
мэндчилгээ дэвшүүлнэ
11:25 – 11:40 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,
НАН-ын дарга Э.Бат-Үүл үг хэлж, мэндчилгээ дэвшүүлнэ
11:40 – 11:50 АН-ын дэргэдэх байгууллагуудын мэндчилгээ
-Ардчилсан ахмадын холбооны тэргүүн Ч.Банзрагч
– Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл
– Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Баттүвшин
11:50 – 12:00 АН-ын дээд шагнал “Чингисийн одон” гардуулах ёслолын үйл
ажиллагаа
12:00 – 13:45 Хүндэтгэлийн тоглолт
НАН-ын Хэрэг эрхлэх газар