Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайн салбарт инноваци нэвтрүүлэх цаг болсон | News.MN

Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайн салбарт инноваци нэвтрүүлэх цаг болсон

Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайн салбарт инноваци нэвтрүүлэх цаг болсон

Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайн салбарт инноваци нэвтрүүлэх цаг болсон

“Эрдэнэс Тавантолгой-Инноваци-Үйлдвэрлэл” сэдэвт зөвлөгөөн “Туушин” зочид буудалд болж байна.

Зөвлөгөөнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэхдээ уул уурхайн салбарт инноваци нэвтрүүлэх цаг болсон гэдгийг тодотголоо. Мөн хөгжлийг дөрвөн жилээр бус, 20-25 жилээр төлөвлөх, эдийн засгаа олон тулгууртай болгох, дундаж давхаргаа 70-аас дээш хувьд хүргэхийн тулд бүгд хамтран ажиллах ёстой. Энэ бүхэнд эрдэмтэн, судлаач, эдийн засагчдын оролцоо чухал  гэлээ.

Цаашид Норвегийн Тэтгэврийн сан зэрэгтэй адил баялгийн сан байгуулж, уул уурхайн салбараас олсон орлогоос иргэддээ хуваарилдаг сайн туршлагыг нэвтрүүлнэ. Энэ санг улс төрөөс ангид байлгаснаар стратегийн ач холбогдолтой ордуудын үр өгөөжийг иргэд түлхүү хүртэх учиртай гэв.

Сүүлийн үед 1072 хувьцааны ногдол ашиг олгох нь зөв, буруу гэсэн байр сууриа иргэд ихээр илэрхийлэх болсон. Засгийн газар  үүнийг мөн судалж хамгийн оновчтой, зөв шийдвэр гаргахаар ажиллаж байна гэлээ.

Зөвлөгөөнөөр шатдаг хий, моторын түлш, биотүлш, утаагүй түлш гээд нүүрснээс эцсийн бүтээгдэгдэхүүн гаргах болон эко, ногоон технологи нэвтрүүлэх, уурхайн ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах зэрэг сэдвээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага, МУИС, ШУТИС, бусад байгууллагын эрдэмтэн, судлаач, эдийн засагчид 11 илтгэлээ хэлэлцүүлж эхэллээ.

Мөн Гашуунсухайтын төмөр зам, авто зам, баяжуулах үйлдвэр, Тавантолгойн цахилгаан станц зэргийн бүтээн байгуулалтын ажлын талаар санал бодлоо хуваалцах юм.

“Эрдэнэс Тавантолгой” компани Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлэхээр дэвшилтэт технологи нэвтрүүлж, эрдэмтэн, судлаачдын нээлт, бүтээл, зөвлөгөө, судалгааг нутагшуулахыг зорьж байгаа. Энэ чиглэлээр хамтран ажиллах тухай Санамж бичигт “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Ж.Оюунбилэг нар гарын үсэг зурав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-12 202.9.43.109

ЕС шигээ худлаа том том сүржин мэдэгдэл хийхээс өөр зүйл чадах эсэхийг харая даа. Манлайлагчид бол багаа зөв бүрдүүлэхээс ажилаа эхэлдэг

Avatar

Зочин 2019-02-12 202.21.106.165

Компанийн хувьцааг тараах эсэхийг засгийн газар биш хувьцаа эзэмшигчид шийддэг юм биш үү. Сонгуулийн оноо авах хэрэгсэл бүү болоосой

Avatar

Зочин 2019-02-12 103.229.121.169

oyun-erdene zaluu hun bain , hudul show dah aas hol yav, innovation heh GDP iin 2.5% science &technology iin hogjil oruul, innovation heh d GDP iin 15% huv orul , daraa ni capital iin market aan hogjuul , esgevel chadahgui , hudlaa shuu . 30 jil archilal geji show deji hudul huursar avilgachin bolji ur huhud tei aan hamt shorongin haalgaa tataji bain shuu . hudlai ayuultei ,oorchin , ger bul chin bas ayuultei ,mongol iin ard tumen d ch ayuultei shuu !!!! martaji bolohgui , martaval sonodog jamt

ИРГЭН 2019-02-12 66.181.164.222

за за зурагтаар гараад хуралд уригдаад өдрийн хоод идээд л жинхэнэ дарга дүрдээ орж байно доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж